Монголчууд өөрсдийн баялгаа өөрсдөө хүртдэг болоход хэчнээн “Ш” үсэг хэрэгтэй вэ?
Засгийн газрын 5 “ш” ажиллагааны хүрээнд авлигалчдын булхай луйвар илэрч, гадаадад дутаасан сэжигтнүүдийг Монголд авч ирэн хөрөнгийг нь хурааж, хуул шүүхээр шийтгэх тухай мэдэгдэл гараад хугацаа хоног өдрүүд ард хоцорсоор байна. Гэхдээ хамгийн болхи эсвэл хорлонтой гэж болох мэдэгдлийг бид төдийлөн тоохгүй орхисон юм. ХЗДХ-ийн сайд гадаадаас шувуу ажиллагаагаар авч ирэх хүмүүсийн нэрийг нэг бүрчлэн дурьдан нийтэд зарласан нь тэд ичээндээ ороод хамраа ч цухуйлгах байхаас үүдэн үйл ажиллагаа эрчээ алдах байдал руу түлхэв үү гэх хардлагыг төрүүлээд байна.
Өөрөөр хэлбэл улсын эрх ашгийг хохироосон гэгдэх том хулгайч нарыг “барьлаа шүү, хэнээ нуугдаарай” гэж байгаа юм шиг хэвлэл мэдээллээр өргөн хүрээтэй зарлаж байгаад баривчилдаг мода хаана ч байхгүй. Энэ бүхнийг цаад урхагыг Ерөнхий сайд төв телевизээр тоймлон дүгнэхдээ өнгөрсөн жилүүдэд үүссэн бүх хулгай луйвар нэг зүгт чиглээд хамаг л нөөц бололцоог өөрийнх нь эсрэг чиглүүлж байгаа мэтээр ярьжээ.
Ерөнхий сайд маань зарим асуудал дээр хэтэрхий хөнгөн хуумгайдаад байна уу гэх хардлага мөн үүн дээр ч төрөх. Хэдий улс орны суурь асуудлуудыг бодитоор олж хараад шийдэх гэж мэрийх хандлага нь зөв юм шиг ч асуудал ул суурьтай хандах чадвараар дутмаг бололтой. Хэт их улс төржөөд намынхаа ах нарт сайхан харагдах гээд Ардчилсан намын хэдхэн улс төрчдийг өөд уруугүй балбаад байвал намаа нэг мөсөн хөмөрч мэдэх эрсдэлтэй байдал руу орно.
Хэдий эрх баригч намын эв нэгдэл сарниж, засаглах хүч нь суларах тусам ард түмний сэтгэл зүйд гэрэл тусгах сайн нөлөөтэй ч ард түмний цөөнх, ардын намдаа данагар олонх МАН-ын 60 хэдэн гишүүн, тэднийг улс төрд сургаж бэлтгэсэн ах нарынх нь хувьд хар дарсан зүүл эхлэх гэж байна. Дам сураг ч гэлээ саяхан эрх баригч нар сонгуулийг наашлуулан ҮХНӨ-ийг түргэсгэж сонгуулийн хуулиар навтрагадан дахин төрийн эрх мэдлийг үнэмлэхүй авах төлөвлөгөө боловсруулж байсан ч өнөөх нь ямар нэг эсэргүүцэлтэй тулгарав эс бөгөөс яах аргагүй мэргэн ухаантан зөвлөв үү ямар ч байсан сонгууль хугацаанаа болох нь гэсэн таамаглал зурагдаж байна. Харин эрх баригч нам ард түмний эмзэг ядуу байдал дээр дөрөөлөөд уул уурхайгаас орж ирэх ашгийг зөв оновчтой бодлогоор зохицуулалт хийж сайн үр дүн авч ирэх чадвар нь хүрэхгүй бол мөдхөн толгой дээрээ хонх жингэнүүлэх нь.
Сэтгэгдэл
Иргэн [192.82.90.124] 2023-03-29 04:19:43
Төрийн албан хаагчид мангар яруу найрагчид болсон байна. Тиймээс урлагийнхан шиг хар тамхиа хэрэглээч ээ!
"Ш" үсгээр олон үг эхэлдэг шүү. [59.153.112.225] 2023-03-28 18:41:37
"Ш" үсгээр зөвхөн дайчилгааны үгс эхлэдэггүй. "Ш" үсгээр битгий бураад бай, хэлсэн зүйл чинь худлаа байна, ичмээр зүйл хийчих вий гээд олон утгыг илэрхийлсэн олон үгс эхэлдэг шүү. Кх!
зочин [202.55.191.194] 2023-03-28 12:37:58
Унших гэхээр битүү алдаа
Зочин [103.140.11.74] 2023-03-28 11:21:15
ШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШШ гэх мэт
Зочин [103.254.123.49] 2023-03-28 10:42:32
Хятад өнөөдөр зарлаж байгаа юм алга нөхдөө сонгуулиар оноо авах гэсэн арга юм уу? гэсэн хардлага л байна даа
Зочин [202.9.46.198] 2023-03-28 10:36:14
Энэ улсыг нэг мөр дампууруулчмаар байна.
Зочин [202.9.40.212] 2023-03-28 16:06:49
Монгол улсыг Хүрэлсүх Сү Батболд Оюунэрдэнэ Хүрэлбаатар Нянбаатар тэргүүтэй новшнууд цүнх баригчид долоогчид нь гүн харанхуй ангал руу удаан хугацаанд сэхэхгүй болтол түлхэн унагааж байгааг хэзээ ойлгох ард түмэн вэ.