Хулгайн хувьсгал
Сүүлийн 7 жил өнгөрсөн 30 гаруй жилээс их төсвийн хулгай нүүрлэж, түмний эрх ашиг зөрчигдлөө. Эрх баригч Монгол Ардын Нам шинэчлэлээ хэд дахин зарлаж, хэчнээн сайхан хөтөлбөр зарлаж, амлалт өгөөд ч ард түмэнд итгэгдэх нүүргүй үлдэх нь. Арга барагдахаараа ишиг эвэр ургахаар эхийгээ мөргөх гэгчээр ард түмний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөгөө нэхэх эрмэлзэл рүү улангасан дайрсаар. Хэдэн ч сайхан залуу үзэл бодлоо илэрхийлж, үг хэлээрээ үнэнийг хурцхан өгүүлж, ард түмний дэмжлэгийг авсан даруй шорон гянданд сууж, хууль бусаар хоригдох болов.
Төрийн буруутай үйл ажиллагаа, эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжилсэн хүмүүс эрүүгийн зүйл заалтаар зарим нь хэлмэгдэж, зарим нь гүтгэгдэж, зарим нь хууртагдан шийтгэгдэж байгааг гадны ажиглагчид, судлаач, шүүмжлэгч нар ч анзаарч тайлан, дүгнэлттээ тодорхой өгүүлэх болов.
АНУ-ын ЭСЯ-ны Монгол улс дахь 2021 оны хүний эрхийн тайланд ...Хэвлэл мэдээлэл, интернэтээр иргэд эрх мэдэлтнүүдийн алдаа дутагдлыг шүүмжлэн, тэдний улсын төсөвт хандаж буй хандлагыг ил тод шударгаар илэрхийлсэн иргэдийг шалгах улмаар хорьж цагдах, мөрдөн байцаах хүний эрхийн зөрчлүүд ихээр ажиглагджээ. Өөрөөр хэлбэл хуулиар зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж буй хэрэг. ... Авлига төр засгийн бүх түвшинд өргөн хүрээг хамарсан хэвээр байна. Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг улс төржүүлж байгаа нь авлигатай үр дүнтэй тэмцэхэд саад тотгор учруулсаар байна. Албан тушаалтан авлига авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан ч төр засгаас уг хуулийг тэр бүр үр дүнтэй хэрэгжүүлдэггүй тул авлига бүх түвшинд байсаар байна.
Авлигын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон зарим албан тушаалтан ял шийтгэгдэхгүй өнгөрдөг... хэмээжээ. Үүнээс анхаарах нэг өнцөг бол Монголд үүсээд буй хямралын үндэс нь иргэдээ сонсохоо больсон эрх мэдлийн хэт төвлөрөл буюу дарангуйллын далд хэлбэр нэгэнт ил болж хүчээ авсан төдийгүй эргээд авлигалчдыг өөхшүүлэх нөхцөл шалтгаан болж байна. Хэдий Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ олон жил хуримтлагдсан авлигалтай тэмцсээр сонгуулийн жилтэй золгох магадлалтай байгаа ч энэ улс төрийн хувьд шинэ үзэгдэл мөн.
Гэвч эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэгчлэн эрх баригч намын удаан хугацааны аархуу хандлага, Ерөнхий сайдаа хүсвэл шууд огцруулж чадах үнэмлэхүй олонх УИХ-ын гишүүдийн тал нь хулгайн хэрэгт холбогдож мэдэх тул цаашид улс төр улам хурцдах бололтой. Сөрөг хүчний нам саяхан УДШ-д намын даргаа бүртгүүлсэн ч зангаргатай ажиллаж чадахгүй аль нэг улс төрийн салхи сэвэлзсэн хаалга руу ганц нэгээрээ гүйлдсээр тарамдаж гүйцэж байгаа бололтой. Харин эрх баригч намын УИХ-ын гишүүд нэг хоёр гурваараа хулгайн хэрэгт холбогдон хууль шүүхийн хаалга татсаар эцэстээ ээлжит сонгуулийн дайтай нөхөн сонгууль болж ч магадгүй боллоо. Нэр бүхий гишүүдийн холбогдоод буй асуудлаар нь огцруулан шалгах үйл ажиллагаа явагдаж байна.
Сэтгэгдэл
Зочин [43.242.243.244] 2023-04-01 06:06:25
Ерөнхий сайд, засгийн газар ард иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх ямар ч ажил хийхгүй иргэдийн аж төрөх, эрүүл амьдрах батлагааг бүүр алдагдуулж байгаа, ЦАГ, МИНУТААР ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭЭ ДУР МЭДЭН НЭМЭЖ БАЙГАА ЗАХЫН НАЙМААЧИД БОЛОН ЗАХЫН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР МУХЛАГ, СҮПЕР МАРКЕТУУДЫН ЭЗЭН, ХУДАЛДАГЧ, КАСС НАРЫН ДУРНЫ АЖИЛ БОЛООД МАШ ИХ УДАЖ БАЙНА. ЯАГААД ЭНЭ БҮГДЭД АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ ШОРООТОЙ ХОЛЬЖ БАЙГААН БЭ. ЯАГААД ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ АВТОМАТААР БИЙ БОЛГОЖ БАЙГАА НАЙМААЧИДТАЙ ТЭМЦЭХГҮЙ , ЦАЛИН, ТЭТГЭВРЭЭ НЭМЭХГҮЙ БАЙГААН БЭ ЕРӨНХИЙ САЙД АААА ИРГЭД ХАМАГ БАЙДГАА ЛОМБАРДАД ТАВЬЖ АЛДАЖ БАЙНА ЗҮГЭЭР НАЙМААЧИДЫН ӨДРИЙН, ЦАГИЙН , МИНУТЫН ТОГЛООМ БОДЖ БАЙНА ОЙЛГОЖ БАЙНА УУ ЕРӨНХИЙ САЙД ААА.АРД ИРГЭДИЙН АМЬДРАХ ЧАДВАР ДУУСАЖ БАЙНА ӨЛСӨЖ БАЙНА, ӨВДӨЖ БАЙНА. ИРГЭД, ХӨГШИД, НЯЛХ НЯЛЗРАЙ ХҮҮХДҮҮД ЧАНАРГҮЙ ЭМИЙН ЗОЛИОС БОЛЖ ӨВЧНИЙ ҮҮР БОЛЖ БАЙНА. ЭМНЭЛЭГ, ЭМЧ, ЭМИЙН САН БҮГД СҮЛЖЭЭ БОЛЖЭЭ .ЭНЭ БҮГДЭД АНХААРААРАЙ САЙДАА
зочин [59.153.86.116] 2023-03-29 07:06:38
сүүлийн 30 жилд манай монгол улсад улс төрийн нам гэдэг бол улс орны хөгжил нийт олны сайн сайхны төлөө ажиллах улс төрийн нэгдэл бус харин хэсэг бүлгийн эрх ашиг дээр суурилсан улс орноо тонон дээрэмдэх нам нэртэй хулгайч луйварчдын нэгдэн нийлсэн орон зай болсон .үүнээс үүдэн монголын бүх хүнд хулгайлах, залхуурах , төрд алба хашиж боломж бололцоог бусдаас давуугаар эдлэх араншин сэтгэл санаа бие махбодид нь баттай тогтсон .монгол хүний мөс чанар муудаж араатанлаг харгис хэрцгий зан авиртай болсоор байна
Зочин [103.229.122.43] 2023-03-29 02:09:38
МАН ын хулгайчдыг гишгэх газаргүй болгож барууны бүх орнууд визны хориг тавих хэрэгтэй
Байна уу? Байна уу? Байна уу? [59.153.112.225] 2023-03-28 18:49:25
Монголчууд угийн болхи, хэлсэн үгэндээ хүрдэггүй, ар нурууруу тоосгоор шаадаг хогийн зантай ш дээ. Боломж л гарвал хулгай хийнэ, бусдыг муулна. Өөдтэй, авчихмаар чанар монгол хүнд байна уу?
Бас нэг муу чанар. [59.153.112.225] 2023-03-28 19:19:40
Дээрээс нь онгироо, хоосон онгироо. Өөрийн хүчээр хүрээгүй юмыг өөрсдөө хийчихсэн юм шиг онгирдог. 1939, 1945 оны дайнд ялсан ялалт, 1981 онд сансарлуу ниссэн нислэг, 1942 онд МУИС-ийг байгуулсан хэрэг, Дархан, Эрдэнэтийг үүсгэсэн түүх гээд олон үйлс байгаа, бүгд ЗХУ болон соц орнуудын жолоодлогоор хийсэн. Монголчууд бол зүгээр л хажууд нь л байсан
Зочин [192.82.76.154] 2023-03-28 18:36:46
ӨСӨХИЙН ӨЛӨН ХЭЗЭЭ Ч АРИЛДАГГҮЙ ЮМАА, ЭДНИЙГ ДАХИН БҮҮ СОНГО !!!!!!!!!!!!!!!!!!!
Бат [66.181.185.251] 2023-03-28 17:37:05
Гол нь манайхан өөрсдөө шааж чадаагүйдээ л уурлаж бухимдаад хилэгнээд байгаа юм даа за бүхнийг мэдэгч чадагч гоц ухаантай IQ өндөртэй Чингисийн удмын хөх толбот тэнгэр заяатуудын үнэнийг хэлчихсэн үү
Монголын [192.82.74.162] 2023-03-28 14:18:42
Монгол хулгай луйвар аль Соц үеийн засгийн газрын хэдэн толгойлогчдоос эхлэлтэй дээ. Odoo үр хүүхэд ач гучаараа торгон хөнжилд умбаад хэнд ч мэдэгдэхээсээ өнгөрсөөн гээд амар тайван жаргаж байгаа даа!!
Зочин [202.9.46.198] 2023-03-28 17:08:57
1990 оноос хулгай бүүр гаарсан. Танай ардчилал хулгай луйврыг гааруулсан.
Irgen [192.82.73.220] 2023-03-28 13:50:34
даваасүрэн энх амгалан 2 лав миний мэдэхээр 10гаруй жил хөвсгөлийг цөлмөж байгаа хэрнээ нэр цэвэр яваад байгаа энэ улс ч хэзээч сайжирахгүй болсон гэж бодох юм энэ 2 хүн лав энэ насандаа цэвэр чигээрээ дуусах байх агуу толгойтоо луйварчидийн ирээдүй энэ 2 байсаар л байна 24онд ахйд л гарна дуус дуус
Зочин [66.181.183.170] 2023-03-28 11:58:07
ЕС Оюунэрдэнэ зөв ажил хийж байгаа зөв хүн. ард түмэн л дэмжихгүй бол өөр хань хамсаатан даанч байхгүй юмдаа. Хүний өөрийн мөн ч олон хулгайч нартай үзэж байна даа. Та бол ардын баатар шүү. Ирээдүйн монголын ерөнхийлөгч
иргэн [66.181.181.60] 2023-03-28 11:28:02
Даварсан луйварчид Зайл хэлэх муу ч үг дууслаа!!!!!!!!! Өвөө нараа Хойт насандаа ховдог мэрэгч бол бидний үр хүүхэд дэвсэлэх болно !!!!!!!!!!