VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай

Aдмин / Эдийн засаг

Голомт банк олон улсын платформ болон вэбсайтаас худалдан авалт хийдэг картын харилцагч нартаа зориулан 20%-ийн буцаан олголттой урамшуулалт аяныг зарлалаа. Та сонгогдсон платформуудын автомат сунгалт /Subscription/ үйлчилгээнд Голомт банкны VISA брэндийн картаа холбон төлбөр төлснөөр урамшуулалд хамрагдах боломжтой.

Энэхүү урамшуулал нь 2023.06.01-нийг дуустал үргэлжлэх ба урамшуулалд хамрагдахын тулд төлбөрөө төлөхөөс өмнө сонгогдсон платформуудын Subscription хэсэгт дараах картуудын аль нэгийг заавал холбосон байх шаардлагатай юм.

Хамрагдах картууд:

  • Visa брэндийн кредит картууд
  • Si дебит карт
  • Premier дебит карт

Хамрагдах платформууд:

  • Apple Music
  • Spotify
  • Netflix
  • Kindle
  • Zoom

Урамшуулалт аян үргэлжлэх хугацаанд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000₮ байх бөгөөд буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 1 өдрийн дараа таны дансанд орох болно.

Та дараах платформуудад Голомт банкны картаа холбосноор цаашид хэрэгжих олон урамшуулалд хамрагдах боломжтой.

Голомт банкнаас гаргадаг VISA брэндийн болон бусад бүх төрлийн картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харин VISA брэндийн картаараа олон улсад авч болох хөнгөлөлт, урамшууллын мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.198] 2023-03-28 14:32:33

Америкийн банкууд виза картаар америк долларыг дэлхийн аль ч улсын валют руу хөрвүүлэн гүйлгээ хийдэг болов уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.