БУГЫН ЭВЭР ТҮҮХИЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХОРИГЛОЖЭЭ

Aдмин / Нүүр

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйл заалтыг үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхээр иргэд, аж ахуйн нэгжийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.

Ташрамд дурдахад, байгалийн жамаар унасан бугын эвэр түүж бэлтгэх гэж яваад иргэд санамсаргүй байдлаар ой хээрийн түймэр гаргадаг байна.

Сүүлийн 2 жилд хур тунадас их, чийгшилт харьцангуй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудынхтай харьцуулахад бага гарчээ. 3-7 дугаар сарын хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилт янз бүр байдаг. Харин энэ жил хуурайшилт ихсэж эрсдэл үүсэх магадлалтайг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна.


Сэтгэгдэл

Хэн.. [66.181.161.197] 2023-03-28 16:37:02

Хээр хэвтэж байвал нүдээ аниад хажуугаар нь өнгөрч энэ тэр... үхсэн МАН гар хүүрүүд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.