Бохир мөнгөнд орооцолдоогүй төрийн түшээ алга
Төрийн түшээ, УИХ-ын гишүүн бол энгийн л төрийн албан хаагч гэдэг зарчим ойлгогдохгүй байна гэж үү. Хаад ноёдод сөхөрдөг, хамаг дарга нарыг шүтдэг феодолизм, коммунизм биш 21-р зуун ч монголын нийгэм төрийн түшээд баян байхаар хуульчилсан аятай гаж буруу сэтгэлгээнд автаж ч мэдэхээр галзуу авлигалын алмайралд өртлөө. Казино тоглож 100 саяар нь хожсоноо өөрөө хэвлэлээр ярьж зогсох жишээнээс үүдээд корона вирусээс илүү аюултай хулгайн сэтгэлгээнд төрийн түшээд бүгд автаж хордож өвчилсөн болохыг бид харсаар.
Хөөсрөл, хоосрол мэтээс хашир суух иргэдийн ухамсарт зориудаар сошиал орчинд сенсаци дэгдээж, алмайралд автуулан жинхэнэ зарчим, шударга ёс ярих хүнгүй болгох далд арга хэрэгжиж байгаа нь улс төрчдөд хариуцлага тооцох эрүүл хууль эрх зүй бус зэрлэг араатанлаг бүтцийн хэлбэрт хэвийсэн,бодит бус хандлага руу улам бүр түлхэгдэх үү.
Төрийг ашиг хонжооны хэрэгсэл гэж хардаг сэтгэлгээтэй бүхэл бүтэн нам байгаа ч хууль л дангаараа шударга бусыг цэгцлэх, шийдвэрлэх харьцангуй боловсронгуй цаг үе, нийгмийн тогтолцоотой. Гэтэл бохир мөнгөнд ороогдож, бугшсан авлигалд идэгдсэн зэвэрсэн сэтгэлгээ, зэвхийрсэн бодолтой заримдагуудын аргаар дэнжигнэх явуургүй “ улс төр” хамрын ханиад шиг хүндэрсээр хатгаа болж мэдэхээр байна.
...Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ.
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу... хэмээн Чингис хааны сургааль ёсоор төр түмнийг ядууруулж, доройтуулах бүлэглэлийн эсрэг, мөнгө эрх мэдэл, явуургүй нэр хүндийг сөрөн улс иргэдийнхээ өнө холыг бодон эрслэх чөмөгтэй эрс монголын төрд байгаа гэдэгт ард түмэн итгэл алдраагүй...
...Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж
Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй...
/ЧИНГИС ХААН/
2023.01.11
Сэтгэгдэл
Иргэн [103.212.118.78] 2023-03-29 11:44:32
Бүгдийг Зайлуулж -Хариуцалга хүлээлгэх -- Шударга Ард түмэн Эх ороноо гэсэн хүмүүс бна уу??????эсвэл харааж, эсвжл зодолдож уурлахгүйгээр Ёс зүйтэй -Зөв тэмцэлээр л тэмцэх ньзөв!!!!!!!Шүүх одоо л шударгаа харуул !!!!!!!!! ёстой Чөтгөрийн хүүхдүүд учраас муудаа сайн!!!!!!!гэхдээ Чөтгөрийг -- Сайн шиийдвэр зөвөөр таягдан хаяна.Чөтгөр аймхай уравгар хулчгар байдаг зохиггүй байдаг !!!!!!!! Тиймээс эрүүл ухаанаар ялна.!!!!!!!!!
Иргэн [202.126.90.124] 2023-03-29 09:38:02
Энэ бол хамгийн үнэн.
Зочин [202.9.40.73] 2023-03-29 09:34:57
Монгол улсыг сүйрүүлж Хятадын аманд хийж байгаа гамшигууд
ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-29 09:05:01
ИРЭХ СОНГУУЛИАР Л МАН, АН 2-С САЛЬЯА ДАА БҮЛЭГ ХУЛГАЙЧУУДЫГ ТЭГЖ БАЙЖ БАЙХ ЁСТОЙ ШОРОН РУУ НЬ АВААЧИНА ШУДАРГА 3 ДАХЬ ХҮЧИН ХЭРЭГТЭЙ БОЛЖ
зочин [202.9.40.30] 2023-03-29 08:09:06
гамшиг цаашаа