ЦЕГ-аас таксины жолоочдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал, гуравдугаар сарын 28-ны өдрийн 14:40 цагт иргэн "Г" нь дүү "Б"-ийн хамт такси үйлчилгээнд явж байжээ.
Тухайн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч тэдний автомашинд суусан байна.
Улмаар таксигаар үйлчлүүлж байсан 45 настай, эрэгтэй "Б" таксины жолоочийн дүү 25 настай, эрэгтэйн биед мэсээр халдаж, амийг нь хөнөөгөөд жолооч "Г"-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид саатуулжээ.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл