Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ

Aдмин / Технологи

Австралийн “Vow” компани лабораторийн нөхцөлд арслан зааны мах ургуулж, түүгээрээ бөөрөнхий мах бэлтгэжээ. Тус компани үсэрхэг арслан зааны (Mammuthus primigenius) ДНХ-ийн элементийг ашиглан энэ амьтны махны хувилбарыг ургуулсан байна. Энэхүү мөхсөн амьтны булчингийн уургийг бүтээхийн тулд компанийн мэргэжилтнүүд Квинслендийн Их Сургуулийн Био инженерийн хүрээлэнгийн профессор Эрнст Вольветангтай хамтран ажиллажээ.

Эрдэмтдийн хэлж байгаагаар, тэдний гол зорилго нь биотехнологийн тусламжтайгаар хоол хүнс үйлдвэрлэх боломжтой гэдгийг харуулах явдал юм. Ийм технологиор ургуулсан япон бөднө шувууны махаа тус компани Сингапурын ресторануудад энэ онд нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна.

Мах ургуулах туршилтыг дэлхийн дээр 100 гаруй компани хийж байгаа бөгөөд ойрын ирээдүйд хүмүүсийн хооллолтод чухал байр суурь эзэлнэ гэж үзэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.