ЭМЧ НАР БҮРЭН ТАСАРСАН МӨЧИЙГ ЭРГҮҮЛЭН ЗАЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

Aдмин / Эрүүл мэнд

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилтай хийлээ. Тухайлбал, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч н.Болортуяа, н.Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Алтанчимэг, н.Нарангэрэл нар багтжээ.

Дашрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.

Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.77] 2023-04-03 08:00:33

WOW

Зочин [188.162.254.114] 2023-04-02 22:59:39

Монгол хунд авьяас чадвар байна! Даанч дээдэх нь суудалаа олоогуй! УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

БЦагаанцоож [202.179.25.208] 2023-04-02 20:52:55

Үүнийг гайхамшиг гэхгүй өөр гэхэвдээ Монгол эмч нарын ур ухааныг үнэлэх хэрэгтэй шагнал биш амьдралд нь нөлөөлхүйц МӨНГӨН урамшуулалаар шагнаж баймаар байнаа ЧИНЗОРИГ - сайдаа ! ! !

MARSHIL.L.D,ERDENEBAT, [103.229.120.216] 2023-04-02 18:00:37

GAZAR,DOOR,XYNI,TOLGOI,YE,GAR,XOL.XURUU,JIX,MEEM,BOOB,XUMS,YS,YS,SAXAL,ELEG,XODOOD,ZYREX,NAAJ,ZALGAJ,TOGOLDOG,EDGEER,MES,ZASALJID,XYMYYSYYDEER,TOGLOOD,DARUI,28,JIL.BOLJ,BAINA,NARANTUUL.ZAX,DEER,YNERTEI,US,ZARDAG,ALUURJIN,BYDEEGIN,ALTANTUIA,SHONIN,ZAGAAR,UDIRDAJ,YILDDEG,IXEBJLEN,BAGA,NASNI,XYYXEDYYDIG,EGYYTGEJ,BAIDAG,ALUURJIN,BAIDAG,BYDEGI,TUIA,N,PYREB,GENERALIN,DYRIG,BYTEEGEED,42,JIL.BOLSON,BAINA,

Зочин [220.202.209.86] 2023-04-02 16:58:55

bayar hurgeye

bm [202.9.46.168] 2023-04-02 06:33:35

сайхан мэдээ вэ Буянтай эмч нарт гялайлаа

Emee [202.55.188.98] 2023-04-01 21:07:16

Altan gartai emch nartaa ajiliin ondor amijilt husen erooe

Зочин [192.82.70.243] 2023-04-01 17:17:25

Баяр хүргэж амжилт хүсье


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.