Газрын баялгаа дотоодын хулгайчдад алдсанаас гадныханд шулуулсан нь дээр гэж үү?
Монгол Улс газрын доорх асар их баялгаар дэлхийд толгой цохьдог хэр нь иргэд нь хөгжлийн доройтол, ядуурлын зовлонд нэрвэгдэв. Асуудлын урхаг нь төрийн эрх мэдэлд хүрсэн түшмэдүүд түмэн янзын залилан, луйвар, хулгайн аргаар иргэдийнхээ боломжийг хувьдаа ашигладаг буюу төсвийн мөнгө түмэн олны ирээдүйд бус төрийг хөнжил гудас, түрийвч бээлий шигээ боддог улс төрчдийн бохир үйл ажиллагаа.
Сүүлийн үед ганц нэгж жиргээгээр инээдтэй, эмгэнэлтэй, бухимдам нэг өнцөг хөврөх болсон нь “...Оюутолгой Австралийн, Дачин тамсаг Хятадын мэдэлд байсан нь илүү дээр... Хэрэв тэгээгүй сэн бол өдийд нүүрс, хөгжлийн банкны хулгайгаас гадна зэсийн баяжмал, нефтийн хулгайг гааруулсан УИХ-ын гишүүдийг хэрэгт татах гээд сууж байлаа...” гэх өнцөг хөврөх болжээ.
Хөөрхийлөлтэй ч гашуун үнэний ортой юм даа. Гадныхан Монголын баялгаас хуу хамаад гарлаа гэхэд бид тэдний араас хөөцөлдөж олж идэх сачий хүрэхгүй ч дотоодын төрийн түшмэдүүдэд цөлмүүлчхээд тэднийгээ шүүгдэхийг харахаас арай дээр ч юм шиг. Олон бодит жишээгээр нотлогдож буй энэхүү үнэн хэр эхүүн дүгнэлтээр хоёр ойлголт урган гарах юм.
Нэгдүгээрт бид эдийн засгийн тусгаар тогтнол гэх ойлголтыг бүр умартаж хүлцэнгүй хүчирхийлүүлэгчид болсон уу? Гадны хөрөнгө оруулагчид ямар нэг булхайн замаар улсын эрх ашгийг хохироосон гэрээ хэлцэл хийж, уул уурхайн олборлолт хийх нөхцөл таатай нь аргагүй хангагдаж байна гэхээр бид ямар өрөвдөлтэй байдалд байна вэ?
Хоёрдугаарт дотоодын төрийн сэтгэлгээг нүүрсний хулгайгаар овоглогдох хар гартай цагаан захтнуул бүр мөсөн шавхайтай хутгаж, хөгжлийн банкны хэрэг араас нь нэрмээс болон дордуулж буй. Өөрөөр хэлвэл бид улс дотроо авлигынхаа цайз хэрмийг нураах хүчгүй сүүдэрт нь өлөн зэлмэн хоргодож, тэдний үг үйлдлээр бөмбөрч байна гэсэн үг.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.7] 2023-04-20 06:58:51
Yalgaa yu bna daa malnuudaa bi uher mongol gedgee zarlaj baigaa yum shig yasan ch teneg bodgaliud ve
Зочин [202.179.25.222] 2023-04-08 13:31:50
Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг. Манайд маш их гадны хулгайчид бидний хөнгөн хийсэр, амиа бодсон сул талыг ашиглаад сууж байна. Тэдэнд монгол зарим хүмүүс худалдагдсан тэднийг төлөөлж ажиллаж байна. Ийм хувь хүн, компаний захирлуудыг шоронд хий. Гадны 100% хөрөнгө оруулсан мөртөө мөртөө тэд манай улсын аж ахуйн нэгжийн нэр дээр монгол компани болж, монгол хүн захирлы нь хийгээд ард нь нуугдаад сууж байна. Ийм үйлдлүүдийг маш сайн шалгаач ээ. Зогсоогооч ээ.
Новшрох боломж бидэнд байхгүй. [59.153.112.225] 2023-04-04 10:31:53
Нэгэнт тийм гэрээ монголчууд ӨӨРСДӨӨ байгуулчихсан юм чинь одоо тэгээд шулуулахгүй гээд яахав дээ. Хүчин төгөлдөр гэрээний үүргээ биедүүлэхгүй бол МУУХАЙ ш дээ.
Zocnin [174.90.223.18] 2023-04-03 23:29:38
Shulsan mongooroo yadaj yildwer bguulaad bdag bol bas yah be Gadagshaa gargaad tenegteed Nogoo gadaadiin bguud ni ene ih bayan hunees tatwar awnaa geed daramtlaad hamag mongiig ni awcndag bhgui yu
Зочин [119.196.172.89] 2023-04-03 17:40:20
Дараа дараагийн үедээ өвлүүлж болдоггүй юм уу заавал ашиглах албагүй биздээ Муу хулгайчидын хүслийг гүйцээх шаардлага алга байна шүү
Зочин [202.9.46.175] 2023-04-03 15:45:09
Алтан дээр суусан гуйлгачид баялагаасаа хүртэж чадахгүй дотоод гадаадын дээрэмчдэд баялагаа дээрэмдүүлж байвал таарна.
1 [192.82.64.216] 2023-04-03 15:22:39
хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг үг байдаг даа. Өөрийн хүн идвэл ядаж хөрнөгө нь дотоодоо үлдэнэ дээ
Onoch [64.119.20.186] 2023-04-04 00:16:10
Надад оногдохгүй юм гадаад нь аваг гэж үү?
Зочин [202.9.46.175] 2023-04-03 15:44:02
Дотооддоо үлдсэн ч чамд юу ч оногдохгүй малаа.
Зочин [202.21.107.3] 2023-04-03 12:13:20
Олон жил төрийн толгойд байж баяжсан хүмүүсийг шалга. Монголд ашиггүй гадны хүнд газрын баялагаа өгсөн арчаагүй ерөнхийлөгч нарыг шоронд хорь.