НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН НӨАТ-ЫН БАРИМТАА 8-НЫ ДОТОР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Aдмин / Нүүр

Нэмэгдсэн өртгийн албан татварын энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн, буцаан олголтын урамшуулал авах боломжтой. Тухайлбал, иргэд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний худалдан авалтын баримтаа “Ebarimt” системд бүртгүүлж, буцаан олголт авна гэсэн үг юм.

Өнгөрсөн 2020 оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон.

2022 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 124 мянга 564 иргэнд 66,4 тэрбум төгрөг буцаан олгохоор байгааг мэдээлж байв. Харин энэ удаагийн мэдээлэл дөрөвдүгээр сарын 8-наас хойш тодорхой болох аж.

“Ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Мөн албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй байхаар тусгажээ.


Сэтгэгдэл

зочин [150.129.143.207] 2023-04-03 23:15:52

Зах, худалдааны төвүүд, ТҮЦ, 8 нэрийн дэлгүүрүүд хэзээч НӨАТ-ын баримт өгдөггүй. Зарим супермаркетууд / Номин, Миний зэрэг/ ба үндэсний бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг дэлгүүр цэгүүд /сүү цагаан идээ, мах, төмс ногоо/, хувийн эмнэлгүүд сугалааны дугаартай л баримт өгдөг болохоос НӨАТ-ын буцаалтын баримт өгдөггүйг анхаараач ээ.

зочин [66.181.191.206] 2023-04-03 12:46:48

зарим газрууд нөат өгдөг боловч тэрний зүгээр тооны дугаар байхаас мөнгө нь байдагүй шүү ялангуяа тэр ломбардууд


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.