АВТОМАШИНГҮЙ ӨДӨР БИТЛЗИЙН ТАЛБАЙД БОЛНО
2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг УИД-ийн урд талын Битлзийн талбайд зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:
- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
- Банкуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуйн түрээсийн үйлчилгээ
- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
- Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ.
Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой хэмээн Монголын дугуйн холбооноос мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [103.87.255.130] 2023-04-03 14:05:20
Олон хүн хамруулах зайтай талбай сонгоочэээ
Дугуй [202.9.47.20] 2023-04-03 13:11:07
Тэр Битлзийн талбай гээд байгаа чинь зүгээр л нэг нарийхан гудамж шүү дээ. Тэнд чинь баахан амьтан цуглахаар дугуй бүү хэл хөл тавих зай олдохгүй. Юун уралдаантай манатай. Урд нь болоод байсан цэлгэр уудам Төв талбай нь яачихаад байгаа юм бэ? ? ? ? ? Элдэв бослого, хөдөлгөөн гарна гэж айгаа юу МАН -ын үхрүүд ээ???