Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргаж, 1.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 8 иргэнийг гарган, 1.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймрийн 39 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 24, цахилгаан ашиглалтын буруугаас 4, цахилгаан угсралтын буруугаас 4, яндангийн цонолтоос 2 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл