С.ЭРДЭНЭБАТ: ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 880 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА​

Aдмин / Нүүр

Монголын үйлвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр /2023.04.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хөдөлмөрийн хөлсийн нэмэгдүүлж, цалин тэтгэврийг нэмэхийг шаардан, суулт зарлаж байгаа талаараа мэдэгдлээ.

Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Одоо элдэв янзын үг хэрэггүй. Сайд нар ажлаа хий. Иргэдтэйгээ уулз. Сандал суудлын хэрүүлээ хойш нь тавьж, ажлаа хий. Үйлдвэр, аж ахуйн нэгж чинь хөгжиж чадахгүй байна. Хүний нөөцийн хомсдолд орж байна. Бидний зүгээс цалингийн зээлийн хүүгийн хувийг бууруулахыг шаардаж байна. Энэ хаврын тэмцлийн гол шаардлага энэ байх болно. Шат шатандаа ажлаа хийх хэрэгтэй байна. Хэнд хаяглаж шаардлага тавьсан тэр хүн нь хариу өгөөрэй. Асуудал хариуцсан хүмүүс нь тэр салбарт ажиллаж байгаа хүмүүстэйгээ очиж уулз, ажилла" гэв.

Түүнчлэн "Хөдөлмөрийн сайд нь жил хүрэхгүйн хугацаанд гурав солигдлоо. Зарим ажил зогслоо, сайдын шийдвэрийг хүлээсэн байдалтай байна. Цалин хөлсний асуудал хамгийн их тулгамдаж байна. Орлогын дэндүү их ялгаатай байдал их болсон байна. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж эхэллээ.

Жагсаал, цуглаан, тэмцэл салахгүй. Гуравдугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин шинэчлэх байсан, тэгсэнгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нэмэхдээ 880 мянган төгрөг болгож байж, 1.6 сая төгрөг болж байж наад нахынхаа хэрэгцээг хангахаар байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний гурван талт уулзалтыг нээлттэй хийх хэрэгтэй байна. Бид өнгөрсөн жил 880 мянга, 2024 онд нэг сая төгрөг болгох саналыг өгсөн" гэсэн байр суурь илэрхийлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.142] 2023-04-04 07:15:25

Бараа, таваарын, үнэнд, хяналт, тогтоож, Хоосон, хөөсрөөгүй, үнэтэй, болгооч , Худалдаачин, бүр, дураараа, үнэ, нэмдэг, болжээ, ямарч, хяналт, алга Хахууль, зогсоогүй, хэл, дээр, бол, жэжэг, хахууль, таван, саяас, арван, сая, хүртэл,мөнгө, бол ердийн, байх, зүүль, мэт, болсон, Хэлийн, шалган, нэвтрүүлэхийн, нөхдийг 100хувь,солих,шаардлагтай,тэд,бол,хахуулын,тулмууд,хахуулд,гаршсан,хахуулчид

Тэнэгтээрэй [66.181.182.234] 2023-04-03 18:32:20

Зүгээр л та нарын хэлсэн амны зоргоор нэмээд байх уу, ингэж попрохоо болио, одоо. Цалин хөлс гэдэг чинь хийсэн ажлынхаа хэмжээгээр авдаг юм. Сайн ажиллавал юун 880,000 байтугайг авна. Нэг газар заавал сар ажиллах албагүй. Энд тэнд цагаар гэрээгээр ажиллаад хангалттай орлого олоод явж байгаа хүн зөндөө байна

Зочин [43.242.243.244] 2023-04-03 18:01:14

Цалин ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭЭЧЭЭ .ХҮҮХДИЙН.МӨНГИЙГ БҮХ ХҮҮХДЭД ӨГӨӨЧЭЭЭЭ. ЦАЛИНТАЙ ЭЭЖИЙН 50 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ЦАЛИНГИЙН ДООД Т ХЭМЖЭЭНД БОЛГОЖ ӨГӨӨЧЭЭ ЯАЦОРСОН ЗАСГИЫН ГАЗАР , ЕРӨНХИЙ САЙД ВЭЭЭ.АРД ТҮМЭН ҮНИЙН ӨСӨЛТӨНД ТУЙЛДАЖ БАЙНА

иргэн [66.181.177.100] 2023-04-03 17:12:35

цалин,тэтгэвэр нэмээ ард олон хэцүү бна

Зочин [103.242.45.40] 2023-04-03 16:48:32

ЯГ ҮНЭНДЭЭ ҮЙЛДВЭРЧИНИЙ ЭВЛЭЛИЙН ЦАЛИН НЭМҮҮЛЭХ ШААРДЛАГА НЬ ХУДЛАА ШҮҮ ХАРИН ӨӨРСӨДӨД НЬ ОЧДОГ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ТАТВАРЫН 40 ХУВЬД БАЙДАГ. БИД ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛЭЭР ЭРХ АШГАА ХАМГААЛУУЛАХ ГЭЖ ГИШҮҮНИЙ ТАТВАРАА ӨГӨХӨӨР ТҮҮНИЙ 40 ХУВИЙГ НЬ ШУУД ДЭЭД ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ АВДАГ ЮМ. ТҮҮГЭЭРЭЭ ЮУ ХИЙДЭГ НЬ БҮҮ МЭД. ӨӨРСДИЙН ЦУСЛАХ МӨНГӨӨ НЭМҮҮЛЭХИЙН ТУЛД АЖИЛЧДЫН НЭР БАРЬЖ БАЙГАА ЮМ. ХАРИН ЦАЛИН НЭМЭХГҮЙ ЮМНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХ БОДЛОГО ЯВУУЛБАЛ ХАРИН Ч ИРГЭД БИДЭНД ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

dghghfdghhgdf [66.181.165.89] 2023-04-03 15:35:10

Цалингаа маш сайн нэмэх хэрэгтэй. Үнийн өсөлтөөс айх хэрэггүй. Хүмүүс хязгааргүй хэрэгцээгээ хязгаарлаж, хуримтлал бий болгох хэрэгтэй. Хүмүүс хэрэгцээгээ хязгаарлаж чадвал үнийн өсөлт гарахгүй. Гэвч одоогийн цалингийн систем бол ажилтай хүмүүсийг ядууралд хүргэж байна.

иргэн [139.5.217.18] 2023-04-03 15:28:06

Цалин тэтгэвэрээ олигтойхан Үнийн дүнд сүйрч байгааг Олигтойхан өөрчилөх хэрэгтэй !!!!!!!!! Цалингий доод н. Сая гаруй ч болгосон болно шдээ.!!!!!!!!70 - аадонд л 500 - 750 цалин нэмэгдэхгүй байна гэдэг нь хөгжихгүй бна гэсэн үг шдээ!!!!!!!! Дээдүүл л идэж уугаад л Улсаа сүйрүүлж бна шдээ !!!!!!!!

Зочин [66.181.191.142] 2023-04-04 07:25:36

, Цалин,,,, гэмэх, дутам, үнэ, өснө,, ямарч, хэрэггүй, үр, дүнгүй, болно,, Монгол, төгрөг, чихрийн, цаас, мэт, болно Бараа, хүнсний, үнийг,, бууруулах, арга, хэмжээ, авах, хэрэгтэй Үүнд, бүх, талын, шалгалт, хяналт, тогтмол, хийх, байгын, хянаалтанд, байлгах хахуулын, устгах, нь, хамгийн, зөв, арга, Хүн, бүрий,,, хийх, ажилтай, авдаг, цалинтай амжаргаатай, болгох,, чухал, Залуусийг, хөдөө, гарч, ажиллахыг, дэмжэж, Орчин, цагыг Мал аж, ахуйг, хүүгүй, зээлээр, дэмжэж, хэрэгтэй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.