Багшийн цалинг дунджаас 2-3 дахин их байлгахыг шаардан суулт зарлалаа

Aдмин / Нүүр

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ)-ны тэргүүн З.Цогтгэрэл Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн суулт зарлалаа.

Тэрбээр ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газар зэрэг холбогдох шат шатны байгууллагад хандсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байгааг дурдаад, тэмцлийн дараагийн алхам болгож жагсаал зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв.

Энэ талаар МБШУҮЭХ-ны тэргүүн З.Цогтгэрэл "Би иргэнийхээ хувьд боловсролын салбарын 87 мянга гаруй ажилтныг төлөөлж, төр засаг яаманд үгээ хүргэж байгаа. Цалин хөлсийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал байна. Ажил хийж байгаа ч ядуурсаар, цөхөрсөөр боловсролын салбарт ажиллах хүнгүй болох нь. Засгийн газар энэ талаар бодлого боловсруулж, дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Боловсролын салбарын ажилтнуудын цалин нэг сая гаруй боллоо, багшийн цалин хоёр сая хүрлээ гэж сайд яриад байгаа ч үүнд хүрээгүй. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа ТҮ-ийн хүмүүсийн цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 15 мянган төгрөгөөр л илүү байна. Багшийн цалин улсын дунджаас цалингаас 2-3 дахин их баймаар байна. Суурь цалинг ингэж тогтоож байж, энэ салбар оршин тогтоно" гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.5.198.55] 2023-04-04 16:56:26

Зөв. Сайн багшаас сайн шавь төрдөг. Цалин дагаж толгой сайтай хүмүүс багшийн ажил хийнэ. Боловсролын чанар сайжирвал дагаад улс орны хөгжил хурдасна

хотын иргэн [202.131.245.69] 2023-04-04 10:07:54

заавал ингэж суух ёстой юм болов уу. сандал, кресло дээр сууж болох бол авчраад суувал эрүүл мэндэд нь тустай баймаар.

Зочин [124.158.109.171] 2023-04-04 08:28:10

Багшийн цалин нэмнэ гэхээр тэнэгээр дуудаж байхыг бодоход БШУЯ, Засгийн газрын гар хөлүүд бололтой. Багшаар заалгаагүй тэнэгүүд байна.

Багш [103.229.121.40] 2023-04-03 19:41:26

Машзөв .Бүх багш нар жагсаалд нэгдэх хэрэгтэй.

ЗОЧИН [202.126.89.250] 2023-04-03 14:44:53

ЯМАР Ч БОДЛОГО ШИЙДВЭР БАЙХГҮЙ ГАНЦ ХҮН ИНГЭЖ ӨӨРИЙН АМБИЙЦ ХӨӨЖ ТЭНЭГТЭЭД Ч ЯАХ Ч ЮМ БИЛЭЭ ДЭЭ

Зочин [202.9.46.175] 2023-04-03 15:42:19

Яг үнэн. Амбиц хөөсөн ийм ганц нэг хуурамч нөхдүүдээс болгоомжил.

Зочин [64.119.29.146] 2023-04-03 15:26:12

Олон хүн суулгахгүй байгаа юм аа. Энэ хүний ард өчнөөн олон албан хаагчид байгаа. Ингэж хамаагүй дайрч болохгүй шүү.

зочин [192.82.82.206] 2023-04-03 14:32:28

хаанаас гарч ирж байгаа тэнэг вэ чи. Мягмар чинь чам шиг бацааныг бодвол арай дээр байсан шүү. Зайл.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.