Цахим визийг 99 орны иргэдэд олгоно
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ) цахим виз олгох улс орнуудын жагсаалтыг шинэчлэн, 99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо. ГИХГ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр төлөх дансыг мөн шинэчлээд байна.
ГИХГ-ын дарга Н.Ууганбаярын мэдээлснээр, цар тахлаас өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар гадаадын 230 мянга гаруй иргэн аялал жуулчлалаар, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг гэсэн тооцоо бий.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцүү хэмжээний буюу гадаадын 100 мянга орчим хүн Монгол Улсад оршин суух боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 16 мянга орчим иргэн оршин сууж байна. Үүнээс 1600 гаруй нь хөрөнгө оруулах зорилгоор оршин сууж байгаа юм.
Гадаадын иргэн Монгол Улсын виз мэдүүлэхээс эхлээд оршин суух зөвшөөрөл авах хүртлээ ГИХГ-т өөрийн биеэр 5-6 удаа очдог байсан бол одоо хуулийн өөрчлөлт, цахимжуулалтын дүнд хүндрэл чирэгдлийг багасгажээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.175] 2023-04-05 09:06:00
Ямар үйлийн лайгаараа энэ оронд төрчихвөө.
Засвар оруулья. [139.5.219.114] 2023-04-05 12:05:10
Уучлаарай. "БАЯРЛАЖ ЯВ" гэж бичих байжээ.
Манайх дэлхийн дунд хавьд байдагшүү. 70-80 хавьцаа. [139.5.219.114] 2023-04-05 12:02:29
Чи Афганистан, Суданд төрчихөөгүйдээ байрлаж яв.
Даваа [38.91.107.147] 2023-04-04 17:13:03
Ингэж ажил хийсэн нэртэй элгийн юм хийхээ болих хэрэгтэй. Урд хөршийн хэдэн сая жуулчин мөнгөө яаж үрэхээ мэдэхгүй байхад визийг чөлөөлөх хэрэгтэй ш тээ. Бусад орнууд үүнийг мэдээд Хятад жуулчдыг визгүй болгосон. Визний хугацаанд гараагүй бол маш өндөр хэдэн зуун сая торгууль тавина гэхэд болно ш тээ.
Төлөвлөснөөр нь болох болов уу? [66.181.160.47] 2023-04-04 15:25:33
Цар тахлаас гадна 2022 онд Орос-Украйны дайн эхэлсэн, мөн дэлхийн эдийн засгийн гүн хямрал болж байна. Энэ шалтгаанаас болж Баруун Европ, АНУ, Канад, Австралиас Монголд жуулчид ирэхээ больчихоод байгаа. Үүнийг ГИХГ болон зохих яам анхаарч байна уу? Төлөвлөсөн орлого чинь ЖОГ болно ш дээ.