Төрийн банк Орчны бохирдлыг бууруулах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна
Сүүлийн жилүүдэд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртсөн, цөлжилт эрчимтэй явагдаж буй орнуудын нэг болоод байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 хувь нь цөлжилтөнд өртсөн бөгөөд дөнгөж 10 хувийг ой мод эзэлж байна. Өнөөгийн цаг үед цахилгаан эрчим хүч хэмнэх, хорт утаа болон хийг багасгахад зориулсан техник технологийн дэвшилт нэн тэргүүнд шаардлагатай болоод байгаа.
Тэгвэл Төрийн банкнаас агаар орчны бохирдлыг бууруулах замаар өөртөө төдийгүй улс орондоо хувь нэмрээ оруулахад тань туслах зорилгоор тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг танд санал болгож байна. Үүнд:
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл, эко автомашины зээл, унадаг дугуй скүүтэрийн зээл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл болон боловсролыг дэмжих зээлүүдийг зах зээлд гаргаад байна. Өөрсдийн амьдарч буй орчин, улс эх орноо хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо маш чухал.
Та тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрт ойр байрлах салбар нэгжид хандах болон 1800-1881 тоот утаснаас лавлаарай. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл