Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн 30 гаруй хүүхдэд эрт илрүүлгийн үзлэг хийж, 25 багшид чадавхжуулах сургалт, 5 эцэг, эхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ортой, өдрөөр 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай улсын хэмжээнд харьяалал харгалзахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч, хөдөлгөөний чадвар алдалтыг богино хугацаанд сэргээн засах, сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулах, хоёрдогч хүндрэлээс сэргийлэх сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор хүргэж байна гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.188.22] 2023-04-04 14:33:53
Засгаас мөн ч их хөрөнгө гаргаж эрт илрүүлэлт ажлыг хийж байна МУУ АМТАНГУУД муулаад баймааргүй юм.
Зочин [192.82.81.61] 2023-04-05 00:17:05
Эрт илрүүлэг гээчийн зардал төлбөрийг таны эрүүл мэндийн даатгалаас суутгаж авч байгаа гэдгийг мэдэхгүй байгаа юмуу? Засгаас нэг ч төгрөг гаргаагүй биз дээ? Гэхдээ эрт илрүүлгийн үр дүн юу вэ? Монголчуудын 84% хеликобактеритай, бараг 100% муу холестринтэй, 95% орчим нь герпес буюу хомхойн вирустай гэсэн үү? Элэгний В, С вирус, сүрьеэ, БЗХӨ, ДОХ зэрэг халдварт өвчтэй хүмүүс зөндөө гэсэн үү?