Төгрөгийн хадгаламж 1.4 их наяд төгрөгөөр буурчээ
Төгрөгийн хадгаламж энэ оны 2 дугаар сарын эцэст 12.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 143.9 (1.1 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (9.5 хувь) их наяд төгрөгөөр буурав. Төгрөгийн хадгаламжийн 11.6 (89.7 хувь)их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 5.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 305.6 (5.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (38.7 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.
Сэтгэгдэл