Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 2022 онд буцалтгүй тусламж нэрээр 310 сая төгрөгийг өөрсдөдөө авчээ
Төр төсвөө захиран зарцуулахдаа үр дүнтэй, үрэлгэн биш зарцуулах үүрэгтэй. Учир нь төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийнх учир төрийн үрэлгэн байдлын үйлийг татвар төлөгчид үүрдэг жамтай. Тиймээс төрөөс баталсан төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг ягштал мөрдөж л ажиллах учиртай.
Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд зааг ялгаатай төсөвтөө хандъя. Хэмнэж болох зардлаа танъя. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэе гээд энэ чиглэлээрээ ч төсөвтөө тодотгол хүртэл хийгээд бодлогоо тодорхойлоод явж байгаа. Харамсалтай нь намынх нь хурган дарга нар өнгөрсөн хугацаанд хэмнэх нь битгий хэл хэт үрэлгэн зардал гаргаснаас гадна албан тушаалын давуу байдлаа ашиглан ашиг хонжоо хүртсэн байж болохуйц но-той асуудлууд их байх юм.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Г.Батсайхан нараар удирдуулсан тус дүүргийн ИТХ-ын 2022 оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газраас хийсэн тайланд хэд хэдэн ноцтой алдаа, зөрчил илэрчээ.
Тодруулбал тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид өнгөрсөн онд өөрсөддөө нэг удаагийн буцалтгүй тусламж нэрээр 310 сая төгрөгийг хувааж авсан нь аудитын тайлангаар илэрсэн байна. Тэд өмнө нь яг энэ зөрчлөө 2021 онд мөн адил гаргаж байсан бол өнгөрсөн онд мөн адил давтжээ. Ийнхүү дүүргийн иргэдийнхээ төлөө зөв бодлого төлөвлөж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зүйлд хуваарилж, зарцуулах ёстой хурган дарга нар ийнхүү өөрсдийгөө татвар төлөгчдийн мөнгөөр жил жилд бөөцийлөн сууцгааж байна.
Тэдний энэ үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6.4.1. “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болохыг Үндэсний аудитын газраас онцолжээ. Мөн шилэн дансны тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн ч зөрчил байна.
Төрийн албыг удирдан ажиллахдаа төсвийн мөнгийг гамгүй зарцуулдаг, зарцуулахдаа зүй ёсны хууль, журмыг баримтладаггүй ийм үйллүүдийг таслан зогсоож байж л жинхэнэ хэмнэлт болох учиртай. Тэрнээс биш жийп унахаа болилоо гээд дунд буюу дүүрэг орон нутгийн шатандаа төсвийн мөнгийг дур мэдэн цацаж, тоншиж суудаг байдлыг засахгүй бол бодит хэмнэлт болохгүй л байна эрх баригчдаа. Дээгүүрээ нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгайг ил болгоё, авлигын эсрэг жил болгоно, төсвийн хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье гэж хэчнээн чанга дуугарсан ч доод албан тушаалын төлгөн дарга нар чинь энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгөн дээр энэ мэтээр найрлаж байна.
Эх сурвалж: Newspress.mn
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.220] 2023-04-06 14:33:04
ЭНД ТЭНДГҮЙ ХУЛГАЙЧУУД ХУРДАН ХУРДАН ШАЛГАЖ ХӨРӨНГИЙГ ХУРААГААД БУУДААД БУУДААД ЯВЧИХМААР ЮМ.
Зочин [202.126.89.72] 2023-04-06 08:07:18
Оюука минь хэрхэхийг шийд.
Зочин [103.57.95.164] 2023-04-05 15:19:58
Улныханд хамаагүй
монгол [103.212.118.183] 2023-04-05 14:11:49
ЗАРЧМЫН ХУВЬД ТУХАЙН ОРОН НУТАГТ ОРШИН СУУГЧ ХҮН ТҮҮНИЙГ НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГАД ТӨЛӨӨЛДӨГ НЭГ Л ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ ЮМ. ГЭТЭЛ МОНГОЛД ЭНЭ СУУРЬ ЗАРИЧМ ЗӨРЧИГДСӨН. ТУХАЙЛБАЛ: УЛААНБААТАР ХОТЫН ОРШИН СУУГЧ ГЭХЭД ДҮҮРЭГТ БОЛОН НИЙСЛЭЛД ТҮҮНИЙГ ТӨЛӨӨЛӨХ 2 ХҮНИЙГ СОНГОХ БОЛДОГ, СОНГОДОГЧ ГЭЖ ДЭЭ ИХЭНХ ХҮМҮҮС ТЭДНИЙГЭЭ МЭДДЭГЧ ҮГҮЙ, ТАНЬДАГ Ч ҮГҮЙ ХАРИН ТЭД НАР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЗУГААЛЖ БАЙДАГ. ҮҮНИЙГ ЗАСАЖ НЭГ Л ТӨЛӨӨЛДӨГ ХҮНТЭЙ БОЛОХ ЁСТОЙ ШҮҮ
Зочин [122.201.24.29] 2023-04-05 13:44:58
МАН ДЭЭГҮҮРЭЭ ЦУС БААС, ДООГУУРАА ЧАЦГА ӨМХИЙ