Л.Энх-Амгалан: Нэрс зарлагдсанаас хойш 100 гаруй сая төгрөгийн зээл эргэн төлөгдсөн

Aдмин / Боловсрол

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл өгөв.

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухааны салбарт үр өгөөж өгөх ЗГ-ын тогтоол баталсан талаар мэдээлсэн. Үүний дараа сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Сэтгүүлч Боловсролын зээлийн сангаас зээл авч, суралцсан хүмүүсийн нэрсийг зарласны дараа эргэн төлөлт нэмэгдсэн эсэх, чанаргүй зээлдэгчдийн асуудлыг АТГ-т өгч шалгуулах эсэхийг тодруулахад тэрээр “Гэрээний үүргээ биелүүлээгүй 231 хүн байгаа. Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа. Өмнө нь энэ хүрээнд 10 тэрбум төгрөгийн хохирол учрах эрсдэлтэй гэж тооцоолж байсан. Одоо 27 тэрбум болж нэмэгдсэн. Үүсэж болох энэ эрсдэлийг байхгүй болгох чиглэлд хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана.

Нэрс зарласнаас хойш 100 гаруй сая төгрөгийн зээл Боловсролын зээлийн санд эргэн төлөгдсөн.

Баасан гарагийн 11.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.


Сэтгэгдэл

Талыг нь авч чадвал амжилт болно. [139.5.219.114] 2023-04-05 23:31:24

Тэгээд л 27 тэрбумаас ТАЛЫГ НЬ хурааж чадвал ДЭЭДИЙН ЗАЯА болнодоо. Авсан хүмүүс эхнээсээ эхлээд хөгшрөөд, гадаад улсын иргэншил аваад, Монголд барьцаалсан хөрөнгө нь 2-3 гар дамжаад, шоронд суугаад, ядуураад авсан зээлээ төлөхгүй. Мурийцах уу?

Зочин [220.202.193.152] 2023-04-05 21:18:56

bolobsrol unegui bh heregtei

ИРГЭН [202.180.218.202] 2023-04-05 19:33:39

ХУГАЦАА НЬ ХЭТЭРСЭН ЮМ БОЛ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭХ ГАРГАЖ ӨГӨӨЧ ЭЭ, ХУДЛАА ХУДАРСАН ХУЖАА ЯВААД БАЙХ ЮМ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.