ГЭР ХОРООЛЛЫН 16 БАЙРШИЛД НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

Aдмин / Нүүр

2023 онд нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаас уулзалт зохион байгуулав.

Энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнээс гадна нүхэн гарц, гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний замын тохижилтын цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төлөвлөгөө, байршил, өртөг, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцын талаарх мэдээллийг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн "Энэ жилийн хувьд гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд ирэх жилүүдэд энэ тоо нэмэгдээд явна.

Түүнчлэн улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд бий. Тэгэхээр ямар ажлыг хэзээ, хэрхэн хийх вэ, ямар шаардлага тавих вэ зэрэг мэдээлэл гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд дутмаг байдгаас сонгон шалгаруулалтад оролцоход хүндрэл гарч магадгүй.

Нөгөө талаас, цар тахлын улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор худалдан авах ажиллагаанд оролцогчдын тоо багасах хандлагатай байна. Тиймээс бид мэдээллээ хүргэх, хуваалцах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна" гэлээ.

“Эм Ди констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмаржав "Манай байгууллага 2016 онд байгуулагдсан, сүүлийн гурван жил орчны тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийслэлд хийх ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, мэдээллээ нээлттэй хүргэдэг болж байгаа нь үнэхээр сайшаалтай хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм" гэв.

"Цагаантолгойн нуур" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Ундрах "2017 оноос бид УБЗАА-тай хамтран ажиллаж ирсэн. Мэдээллийг ийнхүү нээлттэй, нэгдсэн байдлаар, хүртээмжтэй хүргэж байгаа нь худалдан авах ажиллагаа, ажил гүйцэтгэлийг илүү хялбар болгоно.

Энэ жилийн хувьд гүйцэтгэх ажлуудын талаар эрт танилцуулаад, худалдан авах ажиллагаа эрт эхэлж байгаа нь таалагдаж байна. Ингэж байж сонгон шалгаруулалт, худалдан авалт, бүтээн байгуулалт хурдацтай урагшилна" гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.115.251] 2023-04-06 09:45:27

Хоёрийн хооронд юм хийхээр бүлэг нийт хороогоороо Хийвэл үр дүнэйшдээ 5 хүний юм хиычихээд л Ногоон гээд мөнгө саагаад л !!!!!!! яасан богино бодол вэ ??????!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.