М.ДАВААСҮРЭН: ТӨРӨӨС ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ХҮЧТЭЙ БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА
“Ган хийц” ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Үндэсний үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл, бухимдал нэлээд байдаг. Ковидын үеэр үндэсний үйлдвэрлэгч ямар чухлыг нийтээрээ харсан. Тиймээс энэ талын төрийн бодлого нэлээд чамбайрч байгаа болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Сайжирч байна уу?
-Засгийн газраас сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжих, шинэ бүтээн байгуулалтын "Алсын хараа - 2050" хөтөлбөр зэрэг Монгол Улсыг хөгжүүлэх асуудлаар зоригтой шийдвэр гаргаад явж байна. Гол нь Засгийн газар, төр хувийн хэвшлийнхээ дотоод хэрэгт оролцохгүй, боломжтой бол хувийн хэвшилдээ дэмжлэг үзүүлээд явах ёстой юм. Төр хувийн хэвшилдээ итгэ. Үйл ажиллагааг нь дэмж. Тэр цагт улсын хөгжлийн гарц илүү тодорхой болж ирнэ. Гэтэл өнөөдөр төрийн дунд шатны байгууллага, яам Тамгын газар, хэлтэс тасгууд төрийн өмчийн компаниуд Монголын хөгжилд маш их садаа болж байна. Энэ тухай бизнес эрхлэгчид иргэд бүгд хэлдэг, ярьдаг болсон. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг ирэх зургадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Гэтэл холбогдох хууль дүрмүүд шинэчлэгдсэн байх ёстой, шинэчлэгдээгүй.
Угтаа төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг нэрнээсээ эхлээд гоё шүү дээ. Төр хувийн хэвшилтэйгээ түншилж бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах нь. “Ган хийц” компанийн хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад шаардлагатай үндэсний үйлдвэрлэлүүдийг бий болгох тал дээр түлхүү анхаарч бодлогоо төвлөрүүлж ажилласан. Түүний хүчинд улсад есөн үйлдвэр байгуулсан.
Агаарын бохирдлыг бууруулах асуудал олон жил яригдлаа. Хувийн хэвшил энэ талаарх цогц судалгааг хийсэн. Шахмал түлш маш сайн чийггүй, хөлддөггүй байх хэрэгтэй юм байна. Хоёрт, зуух нь сайн байх ёстой. Гуравт, яндан сайн байх ёстой. Энэ гурвыг цогцоор нь шийдэж байж агаарын бохирдлыг бууруулж чадна. Монголд зуух, яндангаа хийх үйлдвэр байгаагүй. Тиймээс бид тэр үйлдвэрийг нь байгуулаад өгчихсөн. Гэтэл төр түүнийг авч хэрэглэх, үр өгөөжтэй ажил хэрэг болгоход тун хойрго байна. Эсрэгээрээ аль нэг УИХ-ын гишүүний, дунд шатны хүмүүсийн хамааралтай шахааны, чанаргүй барааг нь авч ямар ч үр ашиггүй зарцуулж байна. Төр засаг хувийн үйлдвэрлэлээ дэмжих тухай ярихгүй байна шүү дээ.
-Үндэсний үйлдвэр ажиллахад тийм ч таатай орчин бүрдэхгүй л байгаа бололтой?
-Би хувьдаа бизнес эрхлэгчийн хувьд монгол хүн эрүүл байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Монгол хүн боловсролтой мэдлэгтэй байх ёстой. Үүнд ч төр анхаардаг байх ёстой. Хүн бүрт боловсролыг үнэгүй чанартай олгоё. Дэлхийн ямар ч оронд үнэлэгдэх боловсролыг эх орондоо эзэмшүүлдэг болох ёстой. Үүнийг төр хийх ёстой гэж үздэг.
Нөгөө талд Монгол Улсыг хөгжүүлнэ гэвэл үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр энэ тухай ярилтгүй. Хөгжлийн банкны зээл гэхэд хувийн хэвшлүүд нь өрөө төлөөд дуусч байна. Гэтэл төрийн өмчийн компаниуд бүгд өртэй. Төлүүлэх ёстой шүү дээ.
-Цар тахлаар улсын хил хаагдаж дотооддоо нэлээд сандарлаа. Үндэсний үйлдвэрүүд яасан бол. Танайх ямар нөхцөлтэй ажиллав?
-Ковид гарахад манайх хүндрээгүй. Би эх орондоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас гадаадаас хог зөөх хэрэггүй байсан. Гадаадаас янз бүрийн бараа оруулж ирэн ченж хийдэг, хил дээр гацчихлаа гэж үнэ өсгөдөг байж болохгүй. Бид эх орондоо үйлдвэрлэдэг байсан бол үнэ өсөхгүй.
Тэр ч утгаараа 2019 оны арваннэгдүгээр сард корона гарахад манай компани үйл ажиллагаагаа зогсоогоогүй. 2021 оны хоёрдугаар сарын 25 хүртэл манайх бүрэн бүрэлдэхүүнээрээ үйлдвэр дотроо халдвар хамгааллаа сахиад төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Ковидын үеэр бид Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүх дэр бетоныг үйлдвэрлэж нийлүүлсэн. Манай компанийн үйл ажиллагаа огт зогсоогүй. Ийм л үед үндэсний үйлдвэрлэлүүд явдаг юм.
Тиймээс төр үндэсний үйлдвэрлэлээ богино хугацаанд бүх төрлийн барааг эх орондоо үйлдвэрлэх боломжийг бий болгох хуулиа батлаад өгөх хэрэгтэй. Тэр цагт Монгол Улс Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд чөлөөтэй амьдарна. Экспортод бараагаа гаргахын тулд, дээд зэргийн чанартай юм хийж сурахын тулд бүгд хөдөлнө. Одоо бол гадаадын чанаргүй барааг төрийн дунд шатныхан тендер шалгаруулах нэрээр луйварчдад өгдөг байхгүй юу. Тэд хамгийн мууг л нийлүүлдэг. Түүнийг нь төр худалдаж аваад бүтээн байгуулалт хийдэг. Тэр нь цаашлаад шаардлага хангахгүй улс орныг хорлодог. Ганц жишээ хэлье.
Эрчим хүчний тулгуур уналаа л гэнэ. Яагаад унав гэдгийг төрийн дунд шатныхан боддоггүй юм. Тэдний ах дүү, хамаатан садан нь чанаргүй юм оруулж ирж нийлүүлээд салхинд уначихдаг. Бурууг нь салхи руу чихэхээс биш гангийн маркер зэрэг нь шаардлага хангасан уу гэдгийг тодорхойлж үздэггүй. Хэрэв үндэсний үйлдвэрүүд нийлүүлсэн бол буцах эзэнтэй, хариуцлагаа хүлээнэ.
Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дээр төмөр бетон дэрийг гаднаас авбал 270 тэрбум төгрөгийн мөнгийг гадаад руу урсгах байсан. Үүнийг “Монголын гурван компани” үйлдвэрлэж ханган нгийлүүлсэн. Ямар ч асуудал гараагүй. Гэтэл төрийн дунд шатны төрийн өмчийн Монголын төмөр зам компани гэхэд үндэсний компаниудынхаа төлбөр мөнгийг өнөөдөр хүртэл өгч чадахгүй байгаа. Дунд шатны хүмүүс хувийн хэлшлээ самраад байгаа нэг жишээ энэ.
-Түүхий эдээ гадаадаас авдаг үйлдвэрүүд бий. Цар тахал тэдэнд ч бас нэлээд нөлөөлсөн болов уу?
-Төлөвлөж сурах л ёстой шүү дээ. Төр, хувийн хэвшил ялгаагүй. Маргааш Хятадаас майноз оруулж ирнэ гэж байтал хилээ хаачихлаа гэж бодъё. Ер нь хэн ч хэзээ ч хилээ хаах эрхтэй. Түүний оронд майнозаа эх орондоо хийгээд сурчих л даа. Улсаа хангадаг болъё. Коронагийн үеэр нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй яаж арчаагүй царайлцгаав даа. Үндэсний үйлдвэрүүдээ төр нь дэмжээд татварыг нь чөлөөлөөд өгчихвөл хүн бүр үйлдвэр байгуулах гэж явна. Энд төрийн бодлого алдаатай байгаагийн илрэл шүү дээ.
-Хадаасаа үйлдвэрлэж чадахгүй байгаа. Хаана очоод гацчихаад байдаг юм бэ?
-Манайх хадаасны үйлдвэртэй. Хадаасаар Монголын хэрэгцээг нэг сарын дотор хангачихна. Хадаас хийдэг төмөр утсыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даалгавар өгөөд хийлгээд үндэсний үйлдвэрүүдээ хангах ёстой байтал тэгдэггүй. Хятадаас төмөр утас авах гэхээр чанаргүй юм нийлүүлээд байна. Их хэмжээний арматур хийдэг байсан үйлдвэрийг зогсоогоод Эрдэнэтийн ГОК-ын баяжмалыг буталдаг шаариг хийлгэдэг болгочихсон. Уг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 250 мянган тонн арматур хийх хүчин чадалтай. Булан төмөр, лист төмөр ч хийчихнэ. Гэтэл тэр үйлдвэрийг менежментийн хувьчлалаар өгөөд дөрвөн жил болоод буцаагаад авлаа. Хувьчилж аваад ажил хийгээгүй хүмүүстэйгээ хариуцлага тооцоогүй. Тооцох ёстой.
-Үйлдвэрлэл явуулах нөөц боломж үндэсний компаниудад байна гэдэг. Төр дэмжих нэрээр өөрсдөө хулгайлаад тоноод байна. ЖДҮ, Хөгжлийн банк гээд л?
-Эцсийн эцэст төрийн түшээд, УИХ гишүүд ЖДҮ-ийг яаж хөгжүүлдгийг ойлгодоггүй юм. ЖДҮ хөгжүүлнэ гэдэг том гегант үйлдвэрүүдээ хүчтэй дэмжээд өгөхөөр тэд ЖДҮ-ээсээ жижиг бараа материалаа худалдан авч дэмждэг. Япон, Сингапур, Солонгосын ЖДҮ ингэж л хөгжсөн. “Ланд крузер” машины бүх эд ангийг япончууд хийдэггүй юм. Дээд зэргийн чанартай эд ангийг бусад улсуудаас авч, тухайн улсын ЖДҮ-г хөгжүүлдэг.
Би гэхэд жижиг боолтоо ганц машинтай боолт хийдэг залуутэй гэрээ хийгээд авч ирсэн. Чи надад чанартай 10.000 ширхэг боолт нийлүүл гэхэд хийж чадаж байна. Ямар ч асуудал гарахгүй. Тэр залуу маань Баянхошуунд үйлдвэрээ өргөтгөөд явж байгаа. Үүнийг л төр, төрд байгаа УИХ гишүүд ойлгодоггүй.
Ахмад үеэ сонс, суралц, асуу гэж хуучны өвгөчүүл сургаж ирсэн. Манайд тийм зүйл алга. Төрийн түшээд нь, УИХ-ын гишүүн сайд болоод яам, яам хэсээд л явдаг болж. Ингэж УИХ гишүүн, сайд болж энд тэнд үсчиж явахын оронд нэг чиглэлийнхээ ажлыг дээд зэргийн чанартай хийж гаргаж ирдэг байгаасай.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [150.129.143.104] 2023-04-07 15:36:27
Үндэсний үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр үгүй хийсэн нь юугаар яаж ч тайлбарлаад буруу гэдэг нь өнөөдрийн бидний баж байгаа байдлаар нотлогдож байна. Хувьчлах асуудлыг буруу аргаар хэрэгжүүлсэнээр энэ их сүйрэл,ажилгүйдэл бий болсон.Түүнийг аажмаар ард иргэд тэнд ажиллаж байгаа ажилчдад гэрээ түрээсийн зарчмаар ажилуулж байгаад аажмаар хувьчлалыг зохих ёсоор нь хувьилсан бол үйлдвэр орвонгоорорр алга болохгүй,ажилчид нь гудманд гарахгүй байсан. Ингэсний дараа технологийн сайжруулалт хийж хөгжүүлэх боломж гарч ирэх байсан байх.
Зочин [66.181.165.93] 2023-04-07 09:02:36
ямар юмны үндэсний үйлдвэр вээ. Хашаа л хийдэг газар шдээ
ЗОЧИН [202.9.47.5] 2023-04-07 08:06:07
ЭНЭ ХҮН ЗӨВ ЯРЬЖ ЭЭ ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖСЭН УЛС ХӨГЖДӨГ МАНАЙД ХУВИЙН ХЭВШЛЭЭ ХАВЧИЖ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЭРТЭЙ АВИЛГА ЦУЦАЛЖ ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСЭН БҮХНИЙГ ӨРӨНД ХИЙЖ ҮЙЛ АЖИЛГААГ НЬ ХАВЧИЖ ЭХ ОРОНДОО АМЬДРАХ БОЛОМЖГҮЙ БОЛТОЛ НЬ ХАВЧИЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ УИХ ДАНДААЦАГААН ГАРТНУУД ГАРСНААС ХӨДӨЛМӨРЧ ХҮН ГАРААГҮЙ
Улам [86.49.230.3] 2023-04-06 18:58:40
Энхсайхан,З.Энхболд 2 Монгол орны хөгжлийг үгүй хийж өөрсөдөө л мөнгө босгосон байх даа...
ИРГЭН [59.153.114.64] 2023-04-06 17:45:57
МАНАЙ ТӨР ЗАСАГ ОХУ -н ДОХИО ЗАНГААГААР ХӨДӨЛДӨГ , ХУУЧИН СОЦ, НИЙГМИЙН ҮЕД ТА НАР БИТГИЙ БИД БҮГДИЙГ ЧИНЬ ХИЙЖ ӨГНӨ ГЭЭД ЮМ ХИЙХИЙГ ХОРИГЛОДОГ БАЙСАН , ОДОО Ч ТЭР НЬ ҮРГЭЛЖИЛСЭЭР
ЗОЧИН [202.126.89.220] 2023-04-06 14:24:02
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР БАРИХ ГЭХЭЭР ХОРИЖ ШАНТААЖ ХИЙЖ БОЛИУЛДАГ 10 ХУВИЙН ХОЧИТ ДАВААСҮРЭНГЭЭС АВАХУУЛААД ЗӨНДӨӨ ХУЛГАЙЧУУД БАЙНА
Зочин [150.129.142.41] 2023-04-06 14:11:58
Буурал мянгуужин_Хятад Да.Ганболд Зи.Энхболд гэгч этгээдүүд Монголыг сүйрүүлж үндэсний үйлдвэрээ устгаж Хятадын хэрэгэлэгч болгож одоогийн амьдралыг авч ирсэн гэмт хэрэгтэнгүүд.Бид одоо биш тэр үйлдвэрүүдээ технодогийн сайжруулаад босгоод авааад явах ёстой байсан.Инфляци,үнийн хөөрөгдөл,эдийн засгийн зогсонги байдал ер нь бүхний эх үүсвэр энэ л байсан.Үе үеийн Засгийн газрууд худлаа попордож амдалгүй манай улсыг үйлдвэрлэгч орон болож чадсан цагт л Монгол улс хөгжинө,амьдрал дээшилнэ.
Зочин [64.119.18.46] 2023-04-06 14:37:45
Хоцрогдсон үйлдвэр одоо музейд ч байхгүй.Харин ч хувьчилснаараа үйлдвэрүүдээ шинэчилж чадсан.Хөгжихгүй байгаагийн шалтгаан нь дээрхи сэтгэгдлээр 10% авдаг ,АМНАТын давхар татваравдаг , төрийн 400 орчим бичиг баримт бүрдүүлэх, бага дунд шатны хүнд суртал , хийхээсээ өмнө популизмээр ажлаа хийдэг , авилгал хулгай нь дэндсэн төр засагт байгаа юм.Бүр ажилласаар байгаад ядууралд ордог жишиг тогтлоо
Зочин [64.119.18.46] 2023-04-06 14:30:14
150.129.142.41 ээ тэр хоцрогдсон 1990 оны боорцог , шилтэй ундаа , бакаль гутлын үйлдвэрийг яриад огт хэрэггүй.Цоо шинэ машин текник үйлдвэрлэх текник текнологи яриад байна.Балайрал тэнэгрэлд хязгаар байх ёстой.
Зочин [64.119.18.46] 2023-04-06 13:29:00
Энэ асуудлаар Э/З хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ярьж байх ёстой юм.Тэр хүнд тийм сэтгэл алга.Валютын нөөц яриад сангийн яамны ажил хийхээс ондоо юм алга.Олон давхар дээлийг нь харахаар их ажил хиймээр ч юм шиг.Популизмыг нь харахаар ёстой 00 юм
Иргэн [59.153.115.251] 2023-04-06 11:23:44
Үйлдвэрүүдээ бүгдийг Сэргээж байж л Хөгжинө !!!!!!!!!! Дандаа мөнгөнөөс мөнгө унгасан Түц хүртэл байхгүй болно шдээ !!!!!!!?????