Ажлаасаа гарч яваад сураггүй болсон 60 настай эрэгтэйг ЭРЭН ХАЙЖ байна
Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд баг , 4 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 26 км, сумын төвөөс зүүн зүгт 15км /-т боржин чулууны үйлдвэрийн ажилтан Э нь дөрөвдүгээр сарын 01-ны өдрийн 06:00 цагийн орчим тухайн үйлдвэрээс гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлага дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 18:30 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах багийн алба хаагчид иргэн Э /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг өнөөдөр 07:00 цагт эхлүүлээд байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.75.183] 2023-04-06 11:59:44
4 хоногийн дараа мэдэгддэг нь сонирхолтой байна үйлдвэрээсээ амьд гарч явсан юмуу