БШУЯ: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 859 СУРГУУЛЬД НИЙТ 893 НИЙГМИЙН АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА

Aдмин / Боловсрол

Монгол Улс 2000-2001 оны хичээлийн жилд сургуулийн нийгмийн ажилтныг бэлтгэж, ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн хөгжил, эрх хамгааллын мэргэжлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Өнөөдөр ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 893 нийгмийн ажилтан ажиллаж байна. Төрөөс хүүхдийн сурч, хөгжихөд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа ч өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлууд тулгамдсан хэвээр байсаар байна.

Сургуулийн орчинд багш, суралцагч, эцэг эхийн бие биеэ хүндэтгэсэн, дэмжсэн харилцаа чухал. Анги хамт олны эерэг уур амьсгалыг бий болгох, хүүхдийг аливаа дарамт шахалтад өртүүлэхгүй, ялгаварлахгүй байх, тэдний оролцоог тэгш хангах, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн эрүүл, аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж ажиллах ёстой.

Энэ сэдвүүдийн хүрээнд өнөөдөр нийгмийн ажилтнууд зөвлөлдөж байна. Боловсролын багц хуулийн шинэчлэлд сургуулийн орчинд хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгадаг байх зохицуулалтыг тусгаад байна.

Боловсролын багц хуультай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнд нийгмийн ажилтны ажил үйлчилгээний норм, хүрээ, хэмжээг шинэчлэн тодорхойлно.

Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих журмыг боловсруулан хэлэлцүүлж байна. Энэ журам батлагдсанаар нийгмийн ажилтныг модуль сургалтад хамрагдах болон ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцлийг бүрдүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [64.119.23.203] 2023-04-06 20:43:03

нийгмийн ажилтан үндсэн ажлаа хийхгүй захирлын дэргэд нээх том эрх мэдэлтэй багш нарын талаар сурагч эцэг эхчүүдээс санал гомдол авч багш нарыг шантааж хийдэг менежэр шиг хүмүүс байгааг анхаараачээ

зочин [192.82.85.173] 2023-04-06 19:22:09

Нийгмийн ажилтан гэдэг нь яг юу хийдэг, ямар ажил эрхэлдэг хариуцдаг хүн бэ? Сургуулийн захирлыг дагаж бараа бологч шиг явдаг, захирлын үгийг эцэг эхчүүдэд дамжуулагч, эцэг эхчүүдээс хандив мөнгө нэхдэг хүн үү? Сургуульд ийм хүн ажиллах ёстой юу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.