"ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-ийн талбайд 32 нэр төрлийн 592 тонн аюултай химийн бодис хадгалагдаж байжээ
Химийн хорт болон аюулт бодисын тухай хуулийн 8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлнэ...
18.2. Иргэд, төрийн бус байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаарх санал, хүсэлтээ холбогдох төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх
20.1. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтан, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ... Гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллага химийн хорт аюултай бодис ашиглахдаа тодорхой хуулийн шаардлага биелүүлэлгүй зөрчиж, ан амьтан, байгаль орчин хордсон бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Хэдийгээр нэр бүхий ХХК-ийн стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаанаас үүдэн олон зуун зээр үхсэн эсэхийг шинжилгээгээр эцэслэн тогтоогдоогүй ч хамаарал бүхий талбайгаас нь их хэмжээний хорт, аюултай бодис илэрсэн бол Монгол улсын олон холбогдох хууль тогтоомж зөрчигдөж, аюулгүй байдал алдагдсаар байгааг үгүйсгэх аргагүй юм.
Амьтад бөөнөөрөө хиарах байгалийн гамшигт үзэгдэл Монголд болоогүйг олон нийт мэдэж байгаа болохоор шалтгаан ийнхүү тодорхой болж байна уу. Өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай гэх уг компани Монголын хууль тогтоомжийг биелүүлдэггүй, татвар төлдөггүй, хариуцлага хүлээдэггүй даварсан хуулийн этгээд болохыг сэтгүүлчид эрэн сурвалжилсан байдаг. Эдийн засгийн ямар ач холбогдолтойгоос илүүтэй хууль тогтоомж, аюулгүй байдал амин чухал гэдгийг эн тэргүүнд тавих цаг болжээ.
Сэтгэгдэл
Туяа [66.181.183.118] 2023-04-09 12:40:07
ОХУ д хүнсний ногоо тариалж байсан хятадууд явахад хөрс нь химийн бодисоор бохирлогдсон байсан тухай F-р яваад л байсан ядаж үүнээс манайхан юу билээ гээд хандах хариуцах газар баймаар юм
Зочин [188.162.254.97] 2023-04-07 20:15:09
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая
Zochin [202.55.188.34] 2023-04-07 19:18:29
Shuurhai shiidmeeree!
Зочин [202.9.46.71] 2023-04-07 11:46:19
Ийм их химийн хортой бодис нэг өдөр буй болоогүй байх, байгаль орчны яам, хяналтынхан юу хийж байсан юм бэ?
Zochin [122.201.22.15] 2023-04-07 13:04:02
Bugd MAH aas hahuuli avsan