Л.Энх-Амгалан: Хоёр саяас дээш цалинтай 7000 багш бий
Боловсролын салбарын багш, ажилтнууд цалингаа нэмүүлж, нийгмийн баталгаагаа хангуулахын төлөө нийслэлийн төв талбайд өнөөдөр жагсаж байна. Энэ асуудлаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх нь буруу ойлголт. Боловсролын салбар сүүлийн хоёр жилд цалингаа 30 хувь нэмсэн. Засгийн газар, яам, Үйлдвэрчний эвлэл нь гурван талт гэрээтэй бөгөөд хоёр жил тутамд дүгнэдэг. Хоёр жилийн өмнө хийсэн гэрээгээр нийт багшийн цалинг 30 хүртэл хувиар нэмж, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх үүрэг хүлээж, биелүүлсэн.
Өнөөдөр багшийн доод цалин 1,005,000 төгрөгөөс эхэлж байна. Багшийн 2022 оны арванхоёрдугаар сарын мэдээллээс харвал хамгийн доод цалин 1,005,000 цалин авч байна. Энэ бол ямар нэг нэмэгдэлгүй дүн. Уг дүнгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 822, ерөнхий боловсролын сургуулийн 2,881 багш цалинжиж байна.
1,250,000-1,500,000 төгрөгийн цалин авч байгаа цэцэрлэгийн 1,274, ЕБС-ийн 8,365 багш бий. Дундаж цалин 1,500,000 төгрөг гэдэг учир нь энэ.
Харин 2,000,000 төгрөгөөс дээш цалинтай цэцэрлэгийн 2,416, ЕБС-ийн 5,140 багш байгаа. Чадварлаг багш хамгийн өндөр цалин авах тогтолцоо руу явах ёстой. Багш нар 2,000,000 төгрөгөөс дээш цалин авч байгаа багшийн хэмжээнд ур чадвараа дээшлүүлж, хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллан үр дүн гаргавал ийм боломж бий" гэлээ.
Сэтгэгдэл
Иргэн [202.126.89.210] 2023-04-09 17:33:36
Та бага цалин авч байгаа бол муу ажиллаж бна . Сайн багш 2 сая гаргаад авч бна. Эхлээд өөрийгөө дүгнэ! Ур чадвараар үнэлж цалинг олгох нь туйлын зөв.
Зочин [202.126.89.210] 2023-04-09 17:29:52
Аль ч нийгэмд сайн ажилладаг багш илүү авдаг нь тодорхой. Хангалтгүй ажилладаг, заах арга ур чадвар муутай, хичээлээс гадуур сурагч тай олигтой ажиллахгүй бол нэмэгдэл, ур чадварын урамшуулал олгохгүйшдээ. Тэгэхээр хавтгайд нь 2 сая болгох нь буруу шүү! Бид 150000 төгрөгөөр наад ажлыг чинь хийгээд хүний дайтай амьдраад явж бна.
Зочин [66.181.161.180] 2023-04-08 21:26:15
Багш нарт хариуцлага алга. Юу зааж байгаа юм. Ганц нэг гайгүй хүүхдээр нүүр таглаад л явж байна. 2 жил хими үзсэн хүүхэд усны томьёо ч мэдэхгүй байна. Нэг биш нэлээд хүүхэд. Ингэж хүүхдүүдийг алж болохгүй. Зааж чаддаг багш нарт ахиу, чаддаггүй нөхдөд цалин нэмэхгүй байсан яадаг юм.
Зочин [192.82.89.156] 2023-04-08 09:56:55
Улсын хэмжээгээр ажиллаж байгаа нийт багш нарын тав хүрэхгүй хувь нь 2сая төг авч байгаам биш үү. Бага цалинтай багш нараас гадна цэвэрлэгч галч дотуур байрны багш цэцэрлэгийн туслах багш нар нь маш бага цалингаар амь зууж байгаа шүү.
Зочин [122.201.22.15] 2023-04-08 09:04:36
Юмны үнэ өдөр ирэх тусам өсөж байхад 700 мянган төгрөгтэй хүн яаж амьдарч байна гэж бодож явдаг хср хятад царайлсан муу лалар
Зочин [46.36.116.236] 2023-04-08 01:18:43
2 саяын цалингаар сайд гуай та өөрөө амьдралаа авч ах гээд үзээрэй. Бас өдөржингөө айлын эрх хүүхдүүдэд эрдэм сургах ёстой.
Зочин [202.9.46.41] 2023-04-07 19:08:45
Багш нар ийм өндөр цалинтай байж байнга мөнгө нэхнэ тэр хэрээрээ хүүхдүүдэд сайн хичээл заадаг нь 10 хувьд хүрэхгүй .... Хүүхдүүд эцэг эхээс байнга мөнгө эд зүйл шаардана нэмэлт төлбөртэй сургалт өдөр өнжүүлэх гээд сургууль ашиглаад мөнгө хийнэ
Зочин [202.21.113.42] 2023-04-07 11:46:17
Багш нар хүүхдэд юу ч заахгүй байж юун цалин нэмүүлэх вэ багшийн эрдэм шавиас гэдэг дээ. багш нарын цалинг нэмсэн ш дээ. авсанаа авсан гээч хүүхдэд юу ч заахгүй, арга туршлага дутмаг, харьцааны доголдолтой байж цалин нэмүүлье гэхээсээ ичээч та нар
Зочин [66.181.184.176] 2023-04-07 17:43:10
Чиний хүүхэд чинь сурахгүй бна гдг нь чиний л асуудал нүдийг нь таглаад чихийг нь бөглөөд заагаад бгаа биш
Иргэн [103.212.119.237] 2023-04-07 11:04:48
Ёстой нэг гууүль гарч байх шүү !!!!!! Энэ угаасаа НО- той ажил хийж байгаа дүр эсгэчихээд дарангуйлагч нөхөр !!!!!!! бүгдийг зайлуулаач !!!!!!!