Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулна

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр нийслэлийн ХУД-ийн Морингийн даваанд хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барьж байгаа.

Нийслэлээс жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардгийн 20-30 хувь нь барилгынх аж. Энэ үйлдвэр сард 150 мянган тонн хатуу хог хаягдал дахин боловсруулах хүчин чадалтай. Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфил байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш, оффисын барилгын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн төвлөрсөн хогийн цэг дэх шинэ үйлдвэрийн явцтай танилцахдаа, “Улаанчулуутын хогийн цэгийн талбай дүүрч байгаа тул 2024 онд хаагдана. Мөн хог булшилж байгаа арга нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тэгэхээр Морингийн давааны хогийн цэг дэх үйлдвэр ашиглалтад орсноор хог хаягдлыг хүлээн авах, боловсронгуй, байгальд ээлтэй аргаар булшлах, боломж бүрдэнэ. Түүнээс гадна барилгыг нураах үед гардаг хог хаягдлыг дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орох юм. Барилгын хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь ач холбогдол их, үр өгөөжтэй төсөл” хэмээв.


Сэтгэгдэл

зочин [103.229.120.252] 2023-04-07 20:15:18

Ашгүй дээ, ёстой зөв. Өөрөөр хотын дарга иргэдийн 5000 гаруй автозогсоолын нурааж иргэдийг хохироосны зэрэгцээ тэр их тоосго, бетон цемент, төмөр хаалга зэргийг шууд л хогийн цэг рүү татвар төлөгчдийн мөнгөөр ачуулсан биз дээ? Хайран мөнгө, хайран барилгын материал


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.