Л.ЭНХ-АМГАЛАН: ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, ЭРЖ ХАЙЖ БАЙГАА 230 ОЮУТНЫ НЭРС ЗАРЛАГДСАН

Aдмин / Боловсрол

Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой шинэ мэдээллийг өнөөдөр өглөө. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас өнөөдрийг хүртэл олгогдсон зээл тэтгэлгүүд, чөлөөлөгдсөн хүмүүс ямар байдлаар чөлөөлөгдсөн нэгдсэн ойлголтыг хүргэж байна.

Сүүлийн үед ойлголтын зөрүүгээс үүдэлтэй мэдээлэл явж байгаа тул бүх тоог харуулж байна.

1997 оноос хойш Боловсролын зээлийн сан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ

  1. Давхардсан тоогоор 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан. 1 их наяд 638 тэрбум төгрөг энэ зориулалтаар зарцуулагдсан.
  2. Дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169,641 оюутан авсан. 40 тэрбум төгрөг зарцуулагдсан.
  3. Оюутны хөгжлийн зээлийг 53,592 суралцагч авсан. 78 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Үндсэндээ оюутны зээлээс олгогдсон нэг их наяд төгрөгийн зээлийн 761 тэрбум төгрөг нь буюу 76% нь дотоодын зээлд зарцуулагдсан. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй оронд сурсан магистр докторантурын тоо 1,867 байна.

Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн болсон. Өнгөрсөн долоо хоногт ил болгосон нэрс дотор байгаа бөгөөд тусад нь ангилсан. Монголын татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөг мөнгийг эрсдэлд оруулж байгаа 230 хүний нэрс бэлэн болсон" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [24.114.60.16] 2023-04-07 20:26:07

kanadad bga Khulan Saruul Munguntuya Selenge Batbayar Bayartogtokh geed hun chuluunuud uruu tul hayag utasni dugaar haana yu hiij bga talaar chin shugeldene shu shubuu ireed shuurne shu ta nariig

Зочин [202.179.24.130] 2023-04-07 17:14:27

Puntsagiin Tsagaanii uhaan muutai huu Munkhtuvshin Dubaid ulsiin mongoor sursan. Sonin shuu. Naiguu bayn baij gants doloo honogiinhoo orlogotou tentseh mongiig hurtel ulsaas saaj suudag. Unen orovdolteiye?

zochin [66.181.166.30] 2023-04-07 15:56:25

rio tintogiin Boldiin ehner Chimidiin Sainzaya yooe ........ iim baliar bayn humuust l ugsun bn sh dee

ЗОЧИН [202.126.89.220] 2023-04-07 15:42:21

ГАДААДАД СУРАЛЦАГЧ НАРТ ЦЕНЗУР ТАВЬЖ ДАРГА НАРЫН ХОЛБОГДОЛ БҮХИЙ ХҮН БАЙВАЛ ТЭТГЭЛЭГЭЭС ХАСДАГ БОЛ

зочин [202.126.89.220] 2023-04-07 15:42:49

тэдэнд маш их хулгайн мөнгө байгаа хас


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.