Мөнгө, их хааны зурагтай дөрвөлжин цаас төдий л болох уу?
Монгол Улсын мөнгөн тэмдэгтэд жанжин Д. Сүхбаатар, Эзэн Чингис хааны хөрөг зураг бий. Энэ нь нэг талаасаа хоёр их хүмүүнээр жишигдэн Монголд ирсэн олон олон үнэт зүйлийг илэрхийлсэн тун учиртай бэлгэдэл мөн. Гэвч төгрөг гэдэг үнэ цэнэгүй шахам цаас болох өдөр ирж магадгүй нөхцөл байдал улам эрчимжсээр. Өөрөөр хэлвэл эдийн засгийн хүрээнд төгрөгийн гадаад валюттай харьцах үнэлэмж үлэмж буурсаар өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнэ ханш ч тогтворжих янз алга.
Энэ маягаараа төрийн сүлдтэй, хааны хөрөгтэй арав, хорин мянган төгрөгийн дэвсгэртүүд гудамжаар хог новш шиг хийсэх вий. Төгрөгийн үнэ цэнийг шууд баталгаажуулж чадах дотоод үнэт зүйлтэй болохын тулд үйлдвэрлэл, бас дахин үйлдвэрлэл гэсэн зорилт тавихаас өөр гарц алга. Гэвч төр засгийн зүгээс бодлого барих, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бус ийм дээрэнгуй хуйвалдааны аргаар ард түмний мянга мянган жилийн настай хөөрөлдөөнийг үзэж цуснаасаа Монгол хүн гэж хэн бэ? Гэдгийг нарийвчлан авч үзэх шаардлага бий...
Иргэд зах худалдааны төвүүдээр цалингаа авсаныхаа маргааш яваад орохоор хүссэн бараа нь байхгүй, байгаа цөөхөн нэр төрлийн барааны үнэ тэнгэрт хадсан байдлыг халахын тулд эхлээд тийм санаачлага гаргах нь зүйтэй гэж үздэг.
Монгол банк энэ тал дээр дорвитой ямар арга хэмжээ авч, Засгийн газар өргөн хэрэглээний үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш хэт үнэгүйдсэн эдийн засгийн уналтаас хэрхэн ангижрах тухай дорвитой шийдэлд хүрч чадсангүй. Өнөөх л зовлон тоочих, өнөө маргаашийг аргацаах доройтолдоо шигдсээр. Франфад тэтгэврийн хууль өөрчлөгдөх төдийд иргэд нь маш олноороо эсэргүүцлээ илэрхийлж, төр засагтайгаа бодлогын хэмжээнд харилцаж чадаж байна. Муу ажиллаж, үр дагавар нь харагдахгүй байгаа хариуцлага муутай салбаруудын дарга нарыг ажил хийдэг хүнээр солин түргэн хугацаанд үнийн өсөлтийг дагасан эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах нь зүйтэй.
Сэтгэгдэл
Зочин [192.82.85.140] 2023-04-09 22:55:08
Нүүрсний хулгайчид , Хөгжлийн банк , ЖДҮ гийн луйварчид бүх мөнгөө валют болгож хадгалах гээд өсгөөд хаячихлаа шүү
Зочин [202.55.188.41] 2023-04-09 21:41:16
Алт мөнгөн зоос гаргаачээ
Дэвсгэртийн дизайныг бодож байж гаргах хэрэгтэй. [139.5.219.114] 2023-04-09 20:47:43
ЯДАХДАА түүхэн барилга, байгалийн үзэмжит обьект, эсхүл таван хошуу мал, зэрлэг амьтны зураг тавиач. Тэгэхгүй бол Монголын төгрөгийн ханш УНААД Л байна. Бид чинь ямар эдийн засагтай ямар хөгжилтэй улс БИЛ ЭЭ? Шинэ дэвсгэртийг 1-2-5-10-20-50-... гэсэн дарааллаар АЛГАСАХГҮЙ гаргах хэрэгтэй.
Зочин [202.126.90.135] 2023-04-09 16:51:52
Тэгш өнцөгт
Зочин [122.201.22.15] 2023-04-09 11:30:50
Дэлхийн хөгжлөөрөөрөө 198 д эрэмблэгдэж байгаа улны орон шдээ
Зочин [103.229.123.107] 2023-04-09 07:58:38
Данхан толгойт МУ ыг элгээр нь хэвтүүлж бна даа, газрын баялгыг журамлах болоогүй юу?
Зочин [103.212.117.139] 2023-04-08 21:54:08
Монгол банкныхаа даргын зураг тавибол ханш нь өсөх юм биш үү.
Зочин [64.119.18.46] 2023-04-08 18:01:37
Одоо хааныхаа зургийг авч хаяад миний зургийг хэвлээч .Би бол евро, долларыг аваад идчихнээ.
Зочин [66.181.184.251] 2023-04-08 16:32:40
Төрийн алсыг харсан хатуу бодлого байхгүй болохоор цаашдаа цаас болно шүү
Зочин [202.9.46.24] 2023-04-08 14:44:12
Улны улсад улны айлд азгүй хүн төрнө.