ДЭЛХИЙН 20 ОРОНД 600 ГАРУЙ МОНГОЛ СУДЛААЧ АЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Aдмин / Нүүр

Монгол судлалыг хөгжүүлэх, гадаад дахь төвүүд, эрдэмтэн судлаачдыг идэвхжүүлэхэд анхаарч, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байна.

2022 оны байдлаар дэлхийн 20 оронд монгол судлалын 22 төв, 600 гаруй судлаач ажил ажиллаж байгаагаас 200 орчим нь залуу судлаач юм. Тэднийг дэмжих, шинээр бэлтгэх зорилгоор зуны сургуулийг зохион байгуулж, гадаадын 10 улсын 17 их, дээд сургууль, судалгааны төвийн эрдэмтдийг хамруулжээ. Энэ онд Эстони улсын Тартугийн их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Дорно дахин судлалын төвийн дэргэд Монгол судлалын тусгай тасаг байгуулах юм байна.

2023 онд Морин хуурын чуулгыг Австралийн Сиднейн дуурийн театрт, “Тамгагүй төр” жүжгийг Английн Лондон хотын Колизейн театрт тус тус тоглуулж, Баянмонгол чуулгыг Германд болох “Дэлхийн жааз фестиваль”-д оролцуулах ажээ. Мөн Францын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” сэдэвт үзэсгэлэнг гаргах юм байна.


Сэтгэгдэл

Монгол судлал гэхээс илүүд музейн знэт зүйлсээ авчраач. [139.5.219.114] 2023-04-09 20:29:18

Монгол судлалын ГОЛ ҮЕ нь 80 жилийн өмнө, 1930-1960 оны хооронд болж өнгөрсөн. Одоо бол судлах идэвх нь СУЛАРЧИХСАН бололтой. Харин энэ далимаар Орос болон Хятадын музейгүүдээс Монголын түүхэнд холбогдолтой түүхэн дурсгалт зүйлсээ БУЦААЖ авч ирж чадах нь уу? Саяхан Африкийн орнууд Лондонгийн музейгээс эд зүйлээ авч ирсэн байнлээ.

MARSHiL.L,D,ERDENEBAT. [66.181.185.163] 2023-04-09 16:39:51

SUDALAAJIDAA,GADAADIN,BANK,SUDALJ,ZALILAN,XIXEE,BOLIOROI.

Зочин [202.9.40.59] 2023-04-09 15:13:47

Гэтэл Монгол орноо гадаад оронд гутааж янз бүрийн юм ярьж явдаг Ган-Очир мэтийн хүмүүс цөөнгүй байна.Бас Монгол орноосоо явж гадаад оронд амьдрахыг ятга хүмүүс байна.Зорилго нь одоогийн Монгол орны нэр хүндийг унагах, хүн амийг нь цөөрүүлэх бололтой


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.