ЭМД-Д 141.400 МАЛЧИН ХАМРУУЛАХААС 49.200 НЬ ДААТГУУЛЖЭЭ

Aдмин / Нүүр

Манай улсад 2022 оны байдлаар нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын тоо 238,329 байдгаас 48,800 буюу 20.5 хувь нь сайн дурын даатгалд даатгуулжээ.

Харин эрүүл мэндийн даатгалд 141,400 малчин хамруулахаас 49,200 буюу 34,8 хувь нь хамрагдсан байна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөх, улсын төсөвт ачаалал нэмэгдэх тул хамрах хүрээг өргөтгөх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын зөрүүтэй найман санал, найруулгын шинжтэй хоёр санал гаргасан байна.

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.254] 2023-04-09 15:00:12

НДаатгалд хамрагдаагүй бол тэтгэвэр тогтох,нийгмийн халамжинд хамруулах бололцоогүй болгож хуульчлах хэрэгтэй.Ер нь НДСан алддагдалтай байгаагийн гол шалтгаан нэг нэгч төгрөг төлөөгүй байж тэтгэвэр,тогтоож сонгуулийн сурталчилгаа болгосож ашигласан УИХ-ын гишүүдээс л болсон шүү дээ. Үнэхээр Ардчлал ярьдаг,шудрага ёс гэдэг юм бол ингэх л хэрэгтэйш дээ. Малчид ч үүнийг ойлгох ёстой.Зуд боллоо гээд Төрлүү бүхнээ даатгаж байдгаа ч болих хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.