Согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрч, 59 настай эрэгтэй нас баржээ
Согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 13 минутад Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус тоотод оршин суух 59 настай, эрэгтэй “Б” гэгчийн амь насыг 59 настай, эрэгтэй “Э” гэгч согтуурсан үедээ хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл
Zochin [202.126.89.123] 2023-04-10 11:56:55
Yanhan ber ni l alsan shdee
Зочин [202.126.89.123] 2023-04-10 11:57:08
Bulgan shig zolbin