Монголын 15 иргэн Хятадад хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд хилийн боомтоор иргэд зорчих хөдөлгөөн 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээгдсэнээс хойш Бээжин, Тяньжин, Шэньжэнь зэрэг хотуудад манай улсын нийт 15 иргэн хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.
Иймд БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнийг учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг болно.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ |
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.15] 2023-04-10 18:53:28
huruug ni tairchihsan biz dee?
Зочин [202.9.46.180] 2023-04-10 12:50:35
Ийм байж визгүй зорчуул гэж хуцахын яана муу оркууд.