ИНФЛЯЦЫН ТҮВШИН ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР САРД 12.2 ХУВЬТАЙ ГАРЛАА
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 3.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 20.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл