Л.Наранбаатар: Бумбын тахилгад үйлдвэрээ даатгаж 5.9 саяыг ЗАРЦУУЛСАН
Яг нэг жилийн өмнө буюу 2022 оны гурван сарын сүүлээр "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн даргаар сүр дуулиантай томилогдож байсан Л.Наранбаатар хөгөө чирч эхэлжээ. Тодруулбал, даргаар томилогдож ажилласан хугацаандаа нийт 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчилд тэрээр холбогдсон байна.
Уг санхүүгийн тайланг задалж үзвээс Л.Наранбаатар хувийн зардалдаа 6.4 сая, хайрхан тахиж, бумбын тахилгад оролцоход 5.9 сая, урлагийн наадмын үйл ажиллагаанд 900 мянга, улсын баяр наадамд 789 мянга, барилгачдын баярт 1.8 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.
Санхүүгийн тайлан нь олон нийтэд ил болж, шүүмжлэлд өртсөн тэрбээр, уг үйлдлээ ийнхүү зөвтгөж сууна. Тухайлбал байгууллагын данснаас 60 мянган төгрөгөөр пиво авч уусан асуудал байгаа. Гэхдээ хэн уусан нь тогтоогдоогүй ч нөхөн төлүүлсэн. Түүнчлэн 5.9 саяар Бумбын тахилгад үйлдвэрээ л даатгасан гэхчлэн тайлбар өгөв. Ийнхүү зөрчил гаргасан, хэрээс хэтэрсэн үйлдэлдээ ийм тайлбар өгөөд сууж байгаа нь инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг...
Угтаа бол Л.Наранбаатар, "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн даргаар томилогдож байх үедээ цемент, шохойн үнийг буулгаад, дотоодоос бүрэн хангадаг болно. Нөөц дахин тасалдахгүй гэх мэт ам гарч байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл 60 мянган төгрөгийн пиво хэн уусныг тогтоож чадахгүй, үйлдвэрээ даатгаж ном уншуулах гэх мэт ажлуудыг л тэрээр идэвхтэй хийсэн бололтой.
Сэтгэгдэл
Zochin [203.91.115.51] 2023-04-11 13:43:53
Zailaachee, huvalznuudiig shuurdehgui yum uu? Mangaruudaa!!!
Зочин [64.119.20.197] 2023-04-11 11:38:14
Ийм балай юманд итгэж сүсэглэдэггүй шинэ үе залуустай Монгол шүү
Иргэн [202.179.4.250] 2023-04-11 09:57:15
Хувийнхаа мөнгөөр ханвидаа өргө. Хулгайчийг томилсон Оюунэрдэнэ хулгайчдаа арга хэмжээ авах хэрэгтэй.
Зочин [66.181.161.212] 2023-04-11 08:06:02
Эргүү тэнэг хүнийг томилсон МАН даа л гомдъё доо
Зочин [150.129.142.152] 2023-04-11 00:13:13
За яадгийн бэ
наранбаатарыг сэв [66.181.161.43] 2023-04-10 20:25:44
Хаа сайгүй байдаг хандив гуйсан улсад хандив өгөө л биз.тэрийг нь сэвээл монгол сэвэлтээ гэж
Зочин [202.21.107.6] 2023-04-10 17:30:45
Худлаа гэнэн царайлж гэнэ.Ламтайгаа нийлж хувааж идчихээд.Хэн ч үнэмшихгүй. Л.Наранбаатарыг шалга.