Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт

Aдмин / Нүүр

Сургуулийн орчинд худалдаалж буй сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хүүхдэд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний худалдаалалтын байдалд 2021 онд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, улсын хэмжээнд 715 газрыг хамруулахад:

- 98.6 хувь нь бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
- 89.5 хувь нь бүх төрлийн хийжүүлсэн ундаа
- 87.6 хувь нь чипс, эрдэнэ шишийн хөөс, попкорн, давсалсан, бүрсэн самар 83.7 хувь нь хатаасан жимс, бүх төрлийн чихэр
- 79.4 хувь нь байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
- 74.8 хувь нь крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан /эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу
- 74.1 хувь нь шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 1.1 граммаас их давс агуулсан бүх төрлийн хүнс
- 63.1 хувь нь шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 граммд 4 граммаас их ханасан өөх тос
- 61.2 хувь нь энергийн болон спортын ундаа тус тус худалдаалж байсныг тогтоосон. Эдгээр нь илчлэг өндөртэй, давс, тос, чихрийн агууламж ихтэй, эрүүл бус бүтээгдэхүүн юм.

Иймд хүүхдийн хоол, хүнсний зохисгүй хэрэглээ, хооллох буруу дадал, илчлэг өндөртэй, давс, тос, чихрийн агууламж ихтэй, эрүүл бус бүтээгдэхүүнээс татгалзах зорилгоор сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

зочин [202.9.40.69] 2023-04-12 09:36:30

CU,,,,,GS25 гм ходоодны хороор үйлчилдэг со эзэнтэй хор зардаг газруудаа хаах хэрэгтэй бүгдээрээ нууцаар электрон тамхи зардаг сурагтай байгаа шүү оюутан сурагчдад үйлчилдэг нэртэй пивотой бас хаах хэрэгтэй

Иргэн [66.181.160.68] 2023-04-11 18:12:10

Сургууль болгоны дэргэд шахам CU бна. Бүгд чипс хийжүүлсэн ундаа зарж бна. Зарим хүмүүсийн ярьж бгаагаар электрон тамхи нууцаар зардаг гэсэн. Сайдын тушаалаар хориглосон байхад зараад бна. Ямар арга хэмжээ авах юм бэ. Хүүхдүүд нүүрсэнд уушигаа хордуулаад хүнсээр ходоод бие эрхтэнээ хордуулаад дууслаа. Төр бгаа бол арга хэмжээгээ авна уу

Зочин [203.98.76.9] 2023-04-11 16:50:15

Сэтгэгдэлтэй санал нэг байна. Хүүхэд хүн 2 өөр өөр байх нээ. Анхнаасаа л үйлдвэрлэх, импортлохыг хориглох хэрэгтэй шүү дээ. Хот, аймагийн, сумын төвд гэр-сургууль хооронд хүүхдүүдийн замд дэлгүүр, ТҮЦ тааралдахгүй байх боломжгүй. Амьдралд нийцэхгүй ийм шийдвэр гаргах хэрэг байгаа юм уу. Судалгаан дээр үндэслэжшийдвэр гаргаж байгаач

Зочин [103.254.123.37] 2023-04-11 17:01:19

Анхнаасааа үйлдвэрээ хянаач хүүхдүүд хаа сайгүй явж байгаа авч л таараа хүнснийхээ аюулгүй байдлыг хянаж чадахгүй байж нэг муу дэлгүүрт буруу өгч байх юм яс юман дээрээ хэдэн дэлгүүр татвараа төлж байгаа шүү

Зочин [124.158.107.35] 2023-04-11 15:50:04

сургуулийн хүүхэд идэж болохгүй бол бусад нь ч адил идэж болохгүй л байх, анханаасаа л улсын хэмжээнд импортлох үйлдвэрлэж худалдахыг хоиглочихоо амар


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.