ӨНӨӨДӨР: Судлаач, Доктор, АН-ын дэд дарга Б.Ган-Очирын “Шинэчлэлийн эцэг” номын нээлт болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг “Блью Скай” зочид буудалд зохион байгуулна.


АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

11:00 цагт: “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслөөр хэвлэсэн 50 боть номын нээлт болно. Утас: 99070950 /АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд/



Интерном номын сан

11:40 цагт: Судлаач, Доктор, АН-ын дэд дарга Б.Ган-Очирын “Шинэчлэлийн эцэг” номын нээлт буюу Монголын бүх цаг үеийн Ерөнхий сайдуудын сурах бичгийн нээлт 11.40 цагт IT park-ийн эсрэг талын Интерном номын санд болно. Утас: 99972117


Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

14:00 цагт: “Улаанбаатарын хаврын баяр 2023”-ын хүрээнд зохион байгуулах Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй Соёл, урлагийн сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийн нээлтийн ажиллагаа болно. Утас: 99108926


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.