Цахим ухралтын шуурган, цаасан баримтын үлдэх нь...

Aдмин / Нүүр

Дэлхийн нийтээрээ интернэт, цахим технологийн эрин зуунд юм болгоноо дэлгэцэд багтаан үзэх болжээ. Ажил төрөл, амьдрал ахуй, амрал зугаалга гээд цахим сүлжээтэй холбогдохгүй зүйл гэж үгүй. Дэлхийн топ компаниуд мэдээлэл, датаны дайнд мордоцгоож өрсөж шинэ талбар хөгжүүлсэн нь их ашиг хүртэцгээж байна. Гэхдээ анхаарахгүй нэг сэдэв бол баримт, эх сурвалж. Хэдий цахим орчин хэрэглээ, хурд талаасаа асар өндөр хөгжингүй ч цаасан баримтын эмх цэгцтэй, үлдэцтэй байдлын үнэ цэнийг гүйцэхгүй л байна.

Нэг л өдөр бүтэн хоногоор бүх тог цахилгаан, үүсгүүр, тэжээл ажиллахгүй болбол бүх ажил нам зогслоо л гэсэн үг.

Дижитал, электроникийн хамаарал ийм болжээ. Харин цаасан баримт дээр ажилладаг хуучны экспертүүд, баримтад итгэдэг референтүүд, алдааг андахгүй редакторуудын хувьд бол цаасан дээр ажиллах нь илүү бодит, хянуур гэдгийг илэрхийлдэг. Цахим технологийн нэг сул тал нь хүнийг дэлгэцийн хамааралд оруулах, донтуулах, бүтээлч байдлаа алдаж бэлэнчлэх сэтгэхүйг өдөөдөг гэмтэй. Бидний тархи яг л ухаалаг төхөөрөмж шиг бүх зүйлийг ялган таньж, цэгцлэн эрэмбэлж сурсан бол өдгөө төхөөрөмжийнхөө хаана нь ямар файлаа хадгалсан, ямар нэртэй цонх билээ? Гэдгээ заримдаа санахгүй хэмжээнд хүрчээ. Улмаар гэр бүл, найз нөхдийн хүрээнд амьд харилцаа хумигдаж бүгд ухаалаг утаснаас ямар нэг ид шид хайх мэт шагайцгаах.

Тэр ч бүү хэл улс төрчид цахим талбартаа ихээхэн анхаарал хандуулж өөрт байхгүй гоёмсог имиж зүүхээр оролдох тохиолдол ч олон.

Төрийн үйл ажиллагаа хэт цахимжих нь эргээд мэдээлэл, бүртгэл, сангийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэйг дэлхий нийтэд өрнөж буй асуудлууд хэлж байна. Цахим орчинд бидний хувийн мэдээлэл тархах тусам бидний хэн болох, ямар мэргэжилтэй, юу сонирхдог гэхчлэн мэдээллүүд гадагш зөвшөөрөлгүй зарагдаж бид хэн нэгний бизнесийн амьд хэрэглүүр болох магадлал улам нэмэгддэг. Төрийн яамдын мэдэгдэл, шийдвэр, протокол гэх мэт чухал баримтууд цахимд тархах нь улсын аюулгүй байдалд ч шууд нөлөөтэйг ойлгомоор.


Сэтгэгдэл

Нэгэнт сонголтоо хийчихснээс хойш... [103.57.93.119] 2023-04-12 13:47:58

Цахимжуулалт гэж анхнаасаа яриагүй байсан бол цаасанд тулгуурласан тэр чигээрээ явж байх байсан. Харин цахимжуулалтад нэгэнт орсон тул бид цаашдаа цахимжуулалтаараа л явахаас ӨӨР СОНГОЛТГҮЙ.

Иргэн [192.82.87.51] 2023-04-12 11:31:40

Мууг биш сайн талийг нь харж ажилла !!!!!!хойшоо биш ургашаа алх !!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.