АИ-92 ШАТАХУУНЫ 21 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 97,675 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 5,399 тн буюу 32 хоногийн, АИ-92 автобензин 26,592 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,870 тн буюу 22 хоногийн, ДТ 59,062 тн буюу 24 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50,720 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,002 тн, АИ-92 автобензин 13,541 тн буюу 14 хоногийн, АИ-95 автобензин 1,528 тн буюу 21 хоногийн, ДТ 31,331 тн буюу 26 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 532.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 6.5 мян.тн, АИ-92 автобензин 154 мян.тн, АИ-95/98 автобензин 5.9 мян.тн, ДТ 304 мян.тн, онгоцны түлш 10.6 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 37 мян.тн байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Сэтгэгдэл
92 [203.169.48.150] 2023-04-12 15:51:15
4/20оос эхлэн Аи-92 бензин тасарна гэдгийг албан ёсоор хэлие. тэр үед миний энэ сэтгэгдэл ямар ч үнэ цэнэгүй болсон байх болно