Баячуудад тал засаж, ард түмнээ ташуурддаг нэгэн жишээ автомашины ТАТВАР

Aдмин / Нүүр

Монголд хүнд үйлдвэр байхгүй учраас гаднаас машин оруулж ирдэг шат шатны олон дамжлага бүхий ченжийн нугалаатай машин импортын зах зээл байдаг. Он хуучинтай, хямдхан машиныг ард түмэн л явган таваргахгүй, халуун хүйтэнд зутрахгүй хөл дүүжлэх гэсэндээ худалдан авч гар дамжуулдаг. Харин баячуудын хэрэглээ, стандарт борчуудынхаас тэнгэр газар шиг ялгаатай.

Автомашины өндөр хэрэглээ агаарын бохирдол, түгжрэл бухимдалд ихээхэн нөлөө үзүүлж байгаа нь үнэн боловч ард түмний машинаас арай өндөр татварлан харин баячуудын он залуутай эсвэл бүр цоо шинэ цэмцгэр олигархуудын малгай машинуудад татвараас зайлах орон зайг нь яах гэж бэлдээд байгаа вэ?

Он хуучин ч хэрэглээ өндөртэй өч төчнөөн мянган машиныг торгож татварлаад хэрэглэгдэхээ больж утаа, түгжрэл уусах гэвэл эндүүрэл. Харин хотын түгжрэлийг бууруулах, машин механизмын үйлдвэртэй болох төслийг цаг алдалгүй боловсруулж хийвэл л үр дүн гарна. Жаахан асуудал томрох тусам л хорино цагдана, хураана, байцаана, хумина, авна гэх бүдүүлэг байдлаа өмнөө барих эрх баригчид талд түймэр, түйтгэр хоёрт хуйхлуулан махаа идэж буй хөөрхий ард түмнээ төрийн нөмөр нөөлөөгөөр халамжлах цаг атал хэрүүл шуугиан, хэтэрхий мэргэн жараахайн үлгэрээсээ ангижрах бололцоо олдохгүй шахам нь харамсалтай.


Сэтгэгдэл

zochin [202.9.40.61] 2023-04-15 07:12:23

MAN eersdee terbum.ih naydaar n ideed shorond orohch ugui.bidniig hamgiin baga tsalin.tetgevereer ulul zelmen amidruulj bn.Turd munge heregtei bol SEH gj ymarch huuligui amandaa orson mungiig orshin suugchdaas avch bdg huuligui.heden hunii bayjdag gazar bolood bn.SEH ee ulsad avch tengeriin uniig hyzgaarlah heregtei bn.MU d heden SEH bga bilee.Mash ih munge huvi hund orj.tatvargui bayjij bn.Gadnaa huuhed togloh.suuh ch gazargui.mashin tavih gazar bol buu yri.Iim SEH uud zundee bn.Gegeenten SEH gj under unetei.irged n duugarch chadahgui shuluulaad suuj bgd.SEH iin erenhii zevleld tatvar gd avilgaliig n egch bga bolhoor hynaj shalgadgui.SEHuudiig tatan buulgaj.Oron suutsni kontort hamtruul.

Irgen [192.82.70.243] 2023-04-14 19:36:01

Tatwariig bvr dahin dahin nem

Зочин [49.0.138.170] 2023-04-14 07:47:06

Хувийн өмчөөс татвар авч болохгүй. Тэгвэл хувийн үйлдвэр байр үнэтэй адуу үхэр фермирийн үхэр дарга нарын хаусаас бүх юмнаас авдаг бол. Хувийн хөрөнггийн татвар гэж хуулвтай болж байж авна ш дээ

зочин [202.21.108.40] 2023-04-13 20:36:50

Тэр зөв. Улс орноо хогийн сэг хуучин машинаас цэвэрлэх гол арга. Гаалийн бас жилийн татварыг нэмэх хэрэгтэй. Балай машин түгжрэл дотроо бүгд бөглөрч сууснаас дээр.

Зочин [66.181.161.2] 2023-04-14 10:38:28

Баян ядуугаараа 2 талцаж байлдах юмуу, баян гээд байгаа нь голцуу авилга луйвар хуурамч үйлдэл байх боломжтой

Зочин [66.181.161.123] 2023-04-13 20:43:49

Хотын төвд том оворын үнэтэй жип машин явахыг хоригловол түгжрээ агаарын бохирдол хоёрыг хамтад нь шийднэ

Zochin [59.153.113.205] 2023-04-13 17:51:48

Huuchin mashinaas undur tatvar, daatgal avdag n delkhii niitiin jishig bdiimaa. Harin ch manaid baga bgaa shuu

Зочин [202.126.90.72] 2023-04-13 16:41:15

2013 оноос зам ашигласны татвар гээд жижиг суудлын тэргэнээс жил бүр 20 мянган төгрөг, жийпнээс 40 мянган төгрөг жил бүр машиныг татвартай хамт төлж байгаа. Гэтэл энэ жилээс зам ашигласны төлбөр гэж тээврийн товчоодоор орж гарахад авах боллоо. Энэ нь зам ашигласан гэж нэг асуудлаар давхар татвар авч иргэдээ хохироож байна. Энэ давхар татвар нь олон улсын гэрээ конвенц болон манай иргэний хуулиар хориглосон байдаг.

Барсаа [66.181.191.53] 2023-04-13 16:36:12

Энэ бас бодох л асуудал шүү.

Зочин [124.158.66.118] 2023-04-13 16:30:44

ер нь импортын машиныг шинэ хуучнаар нь ялгаж татвар авах нь төрийн маш буруу бодлого. Учир нь шинэ машиныг баячууд олигархууд дарга нар авдаг учраас тэд нар бүгдээрээ татвараас чөлөөлөгддөг. Харин улныхан буюу ядуучууд нь хуучин машиныг авч татвар нэрээр төрдөө илүү их торгууль төлдөг нь үнэн шүү дээ.

Зочин [202.21.108.40] 2023-04-13 20:38:49

Чамайг хэн ядуу бай гэсэн бэ. Хөдөлмөрлө, толгойгоо ашиглаж шинэ машин ав. Хог сэг машин энэ түгжрэлд ялангуяа хэрэггүй. Тоог нь ч хязгаарлах ёстой.

Хурай [202.126.90.49] 2023-04-13 15:57:58

МАН -ыг сонгохгүй байхад л болно.

Зочин [66.181.160.125] 2023-04-13 12:58:42

Баячуудын төлөөлөл хууль зохиож бас хулгайлж бна улныхан төлөөлөл үгүй

Зочин [66.181.161.2] 2023-04-14 10:40:44

Яг үнэн шүү

СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЬЕ [202.131.248.198] 2023-04-13 13:06:09

СОНГУУЛИАР ЭНЭ ЯЛГААГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ

Зочин [202.126.90.31] 2023-04-13 12:20:39

Хотоос гарч ороход замашигласны татвар авахгүй гээд хорин мянган төгрөгний татвар авдаг болсон гэтэл лдоо хотоос гарах ороход цахимаар татвар авдаг боллоо ингээд лтатвар нэмээдл байх уу аан

Зочин [122.201.25.251] 2023-04-13 08:56:43

Land bolon pruis 40 uus dooshoo mashinuud ihenh ni bga doo

zochin [66.181.161.98] 2023-04-13 08:44:31

gehdee l ene muuhai ongo uzemj baihgui yambii mashinuudig yavuulaad l baihuu


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.