ИРГЭДИЙН БҮЛГИЙН АЖИЛЧИД САРД 16 ӨДӨР АЖИЛЛАЖ 640 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВНА

Aдмин / Нүүр

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг ажиллаж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2016 оноос иргэдийн бүлгийг ажилуулж эхэлсэн юм. Энэ жил төвийн зургаан дүүргийн 120 иргэнийг энэхүү бүлэгт бүртгэсэн байна. Тэд зуслан, ногоон бүс, Богд уул, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар, далан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ил задгай хогийг цэвэрлэх юм. Иргэдийн бүлгийн ажилчид өдөрт таван цагаар, сард 16 өдөр ажиллаж 640 мянган төгрөгийн цалин авна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяра "Хот, нийтийн аж ахуйн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд иргэдийн бүлгийг ийнхүү ажиллуулж буйн зорилго нь олон цагаар ажиллах боломжгүй хүмүүс, гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Энэ жилийн хувьд 120 хүн арваннэгдүгээр сарын 30 хүртэл ажиллана. Иргэдийн бүлэгт ажиллах цагийн хөлсийг бид 8000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, тэгэхээр иргэдийн оролцоо ч өндөр, бүртгүүлсэн хүмүүсийн тоо өссөн байна. Нөгөө талаас, хотын тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээнд ажиллах боловсон хүчин бэлдэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа болдог" гэлээ.

Иргэдийн бүлгийн төлөөлөл Г.Даваахүү "Иргэдийн бүлэгт орж ажиллаад 12 жил болж байна. Бид ихэвчлэн ямар нэгэн албан газарт харьяалагддаггүй, эзгүй газар үүссэн их хэмжээний хогийг цэвэрлэдэг. Өөрийнхөө боломж, цаг завд тааруулж ажиллаад орлоготой болж байгаадаа баяртай байдаг. Энэ жилийн хувьд цагийн хөлсийг нэмэгдүүлсэнд талархаж байна. Хотын зүгээс мөн ажлын хувцас, багаж хэрэгслээр хангаж өгдөг" хэмээв.

Иргэдийн бүлэг энэ сард нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг голын ай сав, далан, цэцэрлэгийн 1.6 сая ам метр талбайг хуваарийн дагуу цэвэрлэх юм.


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.150] 2023-04-13 14:47:41

Болж байна ш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.