Ирэх намраас МУИС-ийн сургалтын ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ
Монгол Улсын их сургууль өмнөх хугацаанд сургалтын төлбөрөө нэмэх шаардлагатай гэдгээ илэрхийлж байсан ч covid-ийн улмаас өрхийн эдийн засаг хүндрэлтэй байна гэх эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Тэгвэл тус сургуулийн удирдах зөвлөл өнгөрөгч хоёрдугаар сард хуралдаж, сургалт үйлчилгээ болон дотуур байрны төлбөрөө нэмсэн байна. Өөрөөр хэлбэл ирэх намраас МУИС-ийн оюутнууд гарсан шийдвэрийн дагуу төлбөрөө төлнө гэсэн үг.
Өнгөрсөн оны байдлаар МУИС-ийн ерөнхий суурийн хичээлийн төлбөр нэг багц цаг нь 98 600, мэргэжлийн хичээлийн төлбөр 100-120 мянга байсан. Харин одоогийн нэмэгдлээр ерөнхий суурийн хичээлийн төлбөр нэг багц цаг нь 123 300, мэргэжлийн хичээлийн төлбөр 119-136 мянга болж нэмэгджээ. Түүнчлэн дотуур байрны төлбөр байрны сонголтоос хамаарч жилийн 700 мянга орчим байсан бол одоогийн нэмэгдлээр 900 мянга орчим болж өөрчлөгдсөн байна.
Сэтгэгдэл