АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШЛУУД
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу дөрөвдүгээр сарын 15, 16-нд болох гэж байна.
Өргөтгөсөн худалдааг есөн дүүргийн 35 байршилд зохион байгуулна.
Хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдахад нэг килограммыг 8,300 төгрөгөөр борлуулна. Энэ нь бусад зах, худалдааны төвүүдээс 20-25 хувиар хямд үнэ юм байна.
Дээрх үйл ажиллагаанд татварын байгууллага, мал эмнэлгийн газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана.
"Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа" хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд хэлж байв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.249] 2023-04-14 13:49:23
Vnetei bn omnoh jiliinhees
Эргүү мал [192.82.69.218] 2023-04-14 13:29:12
Байрны доорх дэлгүүр болгонд наад улаан зовлого чинь байж л байна. Үнээ буулгаач малнуудаа!!!
Зочин [66.181.161.249] 2023-04-14 13:49:42
Demdvv vntei bnle