Төвөнхийн хортой, хоргүй хавдартай иргэдийн 90-95 хувь нь “ТАМХИ ТАТДАГ“

Aдмин / Эрүүл мэнд

Дуу хамгаалах олон улсын өдөр энэ сарын 16-ны Бямба гарагт тохионо.

Тэгвэл энэ өдрийг угтаж, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн хамт олон өчигдөр буюу 04 дүгээр сарын 13-ны өдөр дуу авиа судлалын кабинетад дуу авианы эмгэгийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ.

Arslan.mn

Энэ талаар УНТЭ-ийн ЧХХСМЗТ-ын эрхлэгч, Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "Voice day буюу дэлхийн дуу хамгаалах өдрийг сүүлийн жилүүдэд "Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэг"-ээс тэмдэглэж эхэлж байна. Энэ хүрээнд бид УНТЭ-т үнэ төлбөргүй үзлэгийг хийхээс гадна залуу эмч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Нийт ард иргэдэд дуу авианы эрхтэн буюу төвөнхийн тухай ойлголтыг өгөх нь маш чухал байна. Энэ эрхтэн нь дуу авиа үүсгэхээс гадна амьсгалах функцыг хангадаг хамгийн чухал эрхтэн.

Өнөөдрийн байдлаар дуу авиа, төвөнхийг эмчилдэг эмч нар Монгол Улсад цөөхөн байна. 0-18 насны хүүхдүүдийн эмчилгээ, мэс заслыг ЭХЭМҮТ-д хийдэг бол насанд хүрсэн үйлчлүүлэгдийн дийлэнх мэс заслыг УНТЭ-т хийж байна. Үүнээс гадна манай эмнэлгийн эмч УГТЭ дээр мэс засал хийдэг болсон бол ХСҮТ дээр нэг эмч ажиллаж байна. Тиймээс бид залуу үеэ бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна." гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн их эмч Ц.Доржсүрэн “Дуу авиа өөрчлөгдөх өвчин нь дуу хоолой сөөх гэсэн үндсэн зовууриар эхэлдэг. Энэ зовуурь нь төвөнх буюу дууны хөвчийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар алдагдах, төвөнхийн цочмог үрэвсэл үүсэх гэсэн нийтлэг шинж тэмдгээс болдог. Вактер, вирус, агаарын бохирдол, харшлаас шалтгаалан цочмог болон архаг үрэвсэл үүсдэг. Мөн ходоод өвдсөнөөр ходоодны хүчил нь төвөнх дуу, хоолойг гэмтээж, цочмог үрэвсэл үүсэх нь бий.

Манай эмнэлэгт хандаж буй төвөнх, дууны хөвчин дээр үүссэн хортой, хоргүй хавдрын оноштой иргэдийн 90-95 хувь нь тамхитай шууд хамааралтай байдаг. Тиймээс иргэд энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд архи, тамхины хэрэглээг багасгах, усны хэрэглээг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай байна” хэмээлээ.

Төвөнхийн үрэвслээс болж хүний дуу авианы өнгө өөрчлөгддөг. Хэрэв ийм өөрчлөлт мэдрэгдвэл долоо хоногийн дотор эмчид хандах хэрэгтэй байдаг аж. Дуу хоолойн өнгөө өөрчлөгдсөнийг мэдэхгүй удаан явбал хорт хавдар болох магадлал өндөр.

Хаврын шороо тоостой үед харшлаас, өвлийн улиралд ларингит өвчнөөс үүдэн төвөнх үрэвсдэг. Үзлэгт 100 гаруй иргэн хамрагдсан байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.60] 2023-04-15 09:49:48

элдвийн олон төрлийн хэрэгцээгүй муу бүтээгдхүүнүүд зарж байгаа үйлчилгээний цэгүүдээ татан буулгах хэрэгтэй, бүгд со эзэнтэй ходоодны хорнууд шүү дээ зүгээр л баталгаатай хүнсний дэлгүүрүүд байх нь зөв

нэмж хэлэхэд [59.153.114.57] 2023-04-14 11:47:06

мөн Монголчууд хэт халуун цай хоол хэрэглэдэгээс болдог гэдгийг мэддэггүй эмч үү . Жи нь хийцтэй цай гээд шууд л буцалгаад л халуунаар нь уудаг. Тосонд шарсан хуушуур шууд халуунаараа сайн гэх жишээний

Зочин [202.9.47.61] 2023-04-14 11:32:42

Одоо хүүхдүүд хүртэл онгирч сагсуурч архи ууж тамхи татдаг болсон байна. Монголчууд массаараа архичин тамхичин болж байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.