Нэг сартай хүүхдээ хөхөөрөө дарж, амийг нь хөнөөсөн харамсалтай ХЭРЭГ ГАРЧЭЭ

Aдмин / Нүүр

Нэг сартай нярай хүүхдээ хөхөөрөө дарж, санамсар болгоомжгүйгээр амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд цагдаагийн байгууллагад “Нэг сартай нярай эхийнхээ хөхөнд дарагдаж, амьсгал хураасан байна” гэх дуудлагыг эмнэлгийн байгууллагаас өгчээ. Хэргийн газарт хийсэн үзлэг шинжилгээ, шүүх шинжээчийн дүгнэлтээр талийгаач нярайн ам, хамрыг ээж нь унтаж байхдаа хөхөөрөө дарж болгоомжгүйгээр амийг нь хохироосон гэсэн дүгнэлт гарсан байна.

Талийгаач хүүгийн аав мэдүүлэхдээ “Тэр өдөр ариун цэврийн өрөөнд байхад миний том хүү уйлж гарч ирээд “Ээж таныг дуудаж байна” гэсэн. Гэртээ ороход эхнэр маань бага хүүгээ тэвэрчихсэн “Хүү маань хөдлөхгүй бие нь хүйтэн байна” гэсэн. Тэгээд эмнэлэг дуудаад үзүүлэхэд нас барчихсан байсан” гэжээ.

Харин шүүгдэгч буюу талийгаач хүүгийн ээж “Арванхоёрдугаар сарын 18-ны 07:00 цагийн үед сэрэхэд миний хүү Г буланд унтаж байсан. Тэгээд хүүгээ үнсэхэд хүйтэн байхаар нь гайхаад гар хөлнөөс нь барихад хариу үзүүлэхгүй сулбагар, бие нь хөрсөн хүйтэн байсан. Хөнжлөө сөхөөд харахад хөдлөхгүй, тэврэхэд амьсгалахгүй байхаар нь би сандраад ухаан балартсан. Нөхөр хүүг тэврээд би шууд 103 руу түргэн тусламж дуудахад эмч удалгүй ирж үзлэг хийгээд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн байна.

Шүүхээс “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсөн байна.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.198] 2023-04-17 11:04:38

ИЙМ САНАМСАРГҮЙ АЮУЛТАЙ ХЭРГЭЭС ӨӨР ЭНЭ СЭТГҮҮЛЧИД БИЧИХ ХӨНДӨХ СЭДЭВ АЛГА УУ ХИЙХ ЮМГҮЙ ХЭДЭН МӨНГӨ ШАНТААЖИЛСАН СЭГҮҮЛЧИД, ЛАМ БӨХ МОНГОЛД ЯМАР БАЯЛАГ БҮТЭЭВ ЭЭ ХИЙ ХООСОН ХОВНЫ ХУТГУУР ХАГАЛГАН БУТАРГАХ Л АЖИЛ ХИЙЖ БАЙНА

Зочин [42.48.1.24] 2023-04-15 19:29:03

hohuul bhad aimaar yadardag sh tee. shono olon dahij bosoj hohuulne. hetsuu sh tee hoorhii

Зочин [202.55.188.44] 2023-04-15 18:16:38

5 6

0202 [59.153.86.205] 2023-04-15 11:47:04

Бурхан минь.Залуу ээжүүдэд сайн хэлж өгөх хэрэгтэйдээ хэвтэж хүүхдээ хөхүүлэх ер эь буруу хичнээн ядарсан ч өндийж байгаад хөхүүлэх хэрэгтэй сүү ихтэй бол бүр ч хэвтэж хөөхүүлэх хэрэггүй тэгээд ч ер нь нярайгаас нь хэвтээгээр нь хооллоод байхаар ххүхдийн ходоодны амсар сайн хумигдахаа болидог гэсэн.Ээж минь хүүхдээ битий хэвтэж хөхүүл гэж үргэлж захидаг байсансан,

Зочин [64.119.16.217] 2023-04-14 23:02:00

Эвийдээ ээж хүүхдээ санаатай алж байгаа бишдээ хөөрхий залуу ээжүүд ер нь ээжүүд ядарна зүдрэнэ нойр ноёноос хүчтэй гэдэг шүү ээж буруугүй шүү хөөрхий ээж хэрхэвч буруугүй

Зочин [192.82.74.248] 2023-04-16 18:29:34

энэ ер нь анх төрсөн эхчүүдэд маш том сургамжийн асуудал шүү. ийм тохиолдол нэг биш удаа дуулдаж байсан. өөрийн эрхгүй л хүүхдээ хөхүүлж байгаад нойрондоо авахуулаад хөхөөрөө дардаг маш гэмтй тохиолдол юм базар ваань хумпад.

Зочин [66.181.161.5] 2023-04-14 22:32:59

Эхийг нь битгий буруутгаарай. Эхэд нь хэцүү байгаа.

Zocnin [108.63.250.200] 2023-04-14 20:41:17

Hohuul bhad mini neg ail uriad baahan pivo uu gej shaad tegeed ireed ohinoo hohuulj bgaaduntsan bsan Genet sereed ohinoo harwal hoshood hohorson amisgaagui bolson bsan Bi cn yilaad burhan mini tuslaacn gej yilaad udaj bgaad amisgalj ami orson burhan bdag yum bilee

Зочин [103.126.107.248] 2023-04-17 09:48:18

teneg uu chi

Зочин [192.82.78.18] 2023-04-14 23:27:50

архинаас их юм болно шүү хүүхэд амьсгаа ороогүй бол яах байсын шахасных нь болгоноос гударч л байдаг хөхүүл юм байж хүүхдэд хор л болнл

Зочин [202.9.47.61] 2023-04-14 18:50:22

Зарим нь хүүхдээ санаатай хөхөөрөө дарж алаад ял шийтгэлгүй үлдэх юм байна.

Зочин [202.9.40.47] 2023-04-15 20:15:45

bargiin eh hun huuhdee sanaatai darj alahgui bhoi . ta taivshir

Уншигч [192.82.68.192] 2023-04-14 18:07:39

Ийм тохиолдол 80.90 онд ч дуулддаг л байсан. Нялх биетэй эх нам унтаад л дардаг бх.Эхэд хань нь ээжүүд нь тусалж бх л ёстой шүү. Нярай эхийн дэргэд ээж нь байвал охиноо асарч тордоод амархан тэнхэрдэг гээд ээж минь хажууд байдаг бж.өөрийн ээжтэйгээ байвал айж ичихгүй унтаж эрхэлж сэтгэл амар шүү.Энэ эхэд буруу өгч бүү элдвээр хэлээрэй. 1988 онд надтай хамт төрсөн бүсгүйд тохиолдсон.эмч сувилагч нар загнаад л хадам ээж нөхөр нь уурлаж загнаад л сүүлд галзуурсан гэж дуулдсан.Тэр үед төрөхийн эмнэлэг оросын 200 төг ний пүрштэй ортой. Тэр нь хуучраад пүрш нь сунаад хэвтэхээр голдоо ороод л хөхөөрөө дарсан байсан. Эмнэлэг эмч сувилагч байнга эргэж бх л ёстой баысан бх.тэр үед шуугилдаад л өнгөрсөн.Эх нь уйлаад л хэцүү хэцүү.нялх биетэй эхнэрээ хайрлаж халамжилаарай.

Зочин [220.195.75.146] 2023-04-14 17:50:42

шинэ цагийн эмээ өвөөгийн ухаан дутуугийх

Зочин [202.170.73.226] 2023-04-14 16:33:13

Odoonii zaluuchid untana gej unen aimar. Unen ih noirtoo. Ter huuhed sersen bna, uilad bna gej serehgui untaad baih yum. Tiim ih bie muutai bolsiimuu esvel tiim zalhuu botsimuu?

Зочин [202.21.108.55] 2023-04-15 09:22:00

Зөв зөнө

Зочин [202.55.188.121] 2023-04-15 09:19:05

Эргүү ац минь өөрийн үр хүүхдээ дээрэлхэж элдвээр хэл

Зочин [66.181.160.55] 2023-04-14 16:11:10

Ямарч ээж төрчөхөөрөө нойр хөнгөн,мэдрэмж өндөр болчихдог доо.Яасан нойроо захирч чаддагүймбээ,зав гарвал унтаж авч байх хэрэгтэй штээ.хариуцлаггүй ээж юм

Зочин [202.21.108.55] 2023-04-15 09:21:30

Юу мэддэг гэж хуцаад бгаам

Зочин [66.181.161.209] 2023-04-15 00:26:59

2,3 hvvhedtei eejuuded untah zaw haana bhawdee nuhur n ajiltai bol bvh l ymaa amjuulsar udur duusdag huurhii ar geriig n medehgvi bj huurhiig bvv ingej hel ingj helsen heleegvi galzuurah gj l bgaa shd

Зочин [202.126.89.31] 2023-04-14 15:12:56

Босож байж хүүхдээ хөхүүлж болдоггүй юм уу. Нойроо харамлаад хүүхдээ алчихаж тэнэг хүүр бэ.малаас дор ээж байна

Зочин [192.82.91.143] 2023-04-15 07:42:06

Хүүхэд төрүүлж үзээгүй адгуусуу чи

Эгэл ээж [202.55.188.117] 2023-04-14 14:51:05

Хичнээн ядарсан байсан ч хөхүүлээстэй унтаж болохгүй! Ялангуяа том хөхтэй ээжүүд!!! Би 4 хүүхдийн ээж жирэмсний хожуу хордлго өгдөг учир,жирэмсний 6сартайгаас төрөх хүртэл 3сар шөнийн нойргүй,өдөр нь 2цаг л унтдаг байлаа.Тэгээд төрсний дараа хордлго нтр өргөс авсан юм шиг л байхгүй болдог ч,хүүхдээ хөхүүлэх,асаргааны их ажил эхэлдэг.Хичнээн ядарсан ч шөнө сууж хөхүүлдэг л байлаа.

Зочин [103.229.123.141] 2023-04-15 03:18:05

ewiidei bvh l ymand eh hvn l buruutai bolchih ym ene hvmvvsiim bichej baigaa ymiig bitgii unshaasai burhan mine vg gedeg hii hoosonch dendvv hvchtei ymdaa


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.