Мөнгө, их хааны зурагтай дөрвөлжин цаас төдий л болох уу?
Монгол Улсын мөнгөн тэмдэгтэд жанжин Д. Сүхбаатар, Эзэн Чингис хааны хөрөг зураг бий. Энэ нь нэг талаасаа хоёр их хүмүүнээр жишигдэн Монголд ирсэн олон олон үнэт зүйлийг илэрхийлсэн тун учиртай бэлгэдэл мөн. Гэвч төгрөг гэдэг үнэ цэнэгүй шахам цаас болох өдөр ирж магадгүй нөхцөл байдал улам эрчимжсээр. Өөрөөр хэлвэл эдийн засгийн хүрээнд төгрөгийн гадаад валюттай харьцах үнэлэмж үлэмж буурсаар өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнэ ханш ч тогтворжих янз алга.
Энэ маягаараа төрийн сүлдтэй, хааны хөрөгтэй арав, хорин мянган төгрөгийн дэвсгэртүүд гудамжаар хог новш шиг хийсэх вий. Төгрөгийн үнэ цэнийг шууд баталгаажуулж чадах дотоод үнэт зүйлтэй болохын тулд үйлдвэрлэл, бас дахин үйлдвэрлэл гэсэн зорилт тавихаас өөр гарц алга. Гэвч төр засгийн зүгээс бодлого барих, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бус ийм дээрэнгуй хуйвалдааны аргаар ард түмний мянга мянган жилийн настай хөөрөлдөөнийг үзэж цуснаасаа Монгол хүн гэж хэн бэ? Гэдгийг нарийвчлан авч үзэх шаардлага бий...
Иргэд зах худалдааны төвүүдээр цалингаа авсаныхаа маргааш яваад орохоор хүссэн бараа нь байхгүй, байгаа цөөхөн нэр төрлийн барааны үнэ тэнгэрт хадсан байдлыг халахын тулд эхлээд тийм санаачлага гаргах нь зүйтэй гэж үздэг.
Монгол банк энэ тал дээр дорвитой ямар арга хэмжээ авч, Засгийн газар өргөн хэрэглээний үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш хэт үнэгүйдсэн эдийн засгийн уналтаас хэрхэн ангижрах тухай дорвитой шийдэлд хүрч чадсангүй. Өнөөх л зовлон тоочих, өнөө маргаашийг аргацаах доройтолдоо шигдсээр. Франфад тэтгэврийн хууль өөрчлөгдөх төдийд иргэд нь маш олноороо эсэргүүцлээ илэрхийлж, төр засагтайгаа бодлогын хэмжээнд харилцаж чадаж байна. Муу ажиллаж, үр дагавар нь харагдахгүй байгаа хариуцлага муутай салбаруудын дарга нарыг ажил хийдэг хүнээр солин түргэн хугацаанд үнийн өсөлтийг дагасан эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах нь зүйтэй.
Сэтгэгдэл
зочин [183.177.99.230] 2023-04-16 21:50:41
Ам поллар оны эцэс гэхэд 4000 төгрөг давна байх шүү энэ бол баттай шүү хөөрхий улны Монгол төгрөг зүгээр өрийн бичиг цаас бараг хошногоо арчих болно
ha [202.9.46.147] 2023-04-15 14:53:31
доллор удахгүй 3000 к болэо
Зочин [202.9.47.31] 2023-04-15 11:04:29
Улны монголчууд улны төгрөг хоёр хөөрхий.