ӨНӨӨДӨР: Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулах уулзалт болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

11:00 цагт: ЦХХХ-ны сайд Н. Учрал Шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр байршсан мэдээллүүд болон бусад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлнэ.


ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР

14:00 цагт: ХЭҮК-ын 2022 оны тайланд орсон Монгол дахь Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулах уулзалт болно. Утас: 91118403, 99 028438 /Засгийн газрын XI байр, Төрийн албаны зөвлөлийн "Инноваци" танхим/


БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ

13:00 цагт: Хотын стандарт, хяналтын газраас хотын стандартын хэрэгжилтийг танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ээлжит уулзалтыг зохион байгуулна. Уулзалтаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, арга хэмжээний зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, арга зүйг өгнө.


СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗДТГ

15:00 цагт: Хотын стандарт, хяналтын газраас хотын стандартын хэрэгжилтийг танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ээлжит уулзалтыг зохион байгуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.