10 сая төгрөг нэг удаагийн тансаглал ба 10 өдрийн амь зуулга буюу тэгш бус байдал

Aдмин / Нүүр

Зарим баячуудын нэг оройны ердийн тансаглал, цэнгээнд 10-20 сая төгрөг л дунджаар үрэгдэж байдаг бол борчуудын амьдралд сардаа хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр дөнгөн данган хүргэж, үнийн өсөлт, ажилгүйдэл ядуурал гэх мэтийн хүмүүсээс хамаарахгүй хямралд өртөн шар нар бор хоногийг арай ядан давж байдаг. Тэгш бус байдал гэдэг бол нийгмийн амьжиргаа, эдийн засаг, сэтгэлгээ цөм хөгжлийн ялгаатай байдлаар илэрч нэг талаараа нийгмийн анги давхрааг бүрдүүлэх ч гэлээ зааг нь холдож, ялгаа нь ихдэх тусам ядуу давхаргын зэрлэгшил улам гаарч хүчирхийлэл газар авах, оюун санааны хомсдол нүүрлэх… гэх мэтийн сөрөг үр дагаврууд ихтэй байдаг аж.

Өнөөгийн Монголын нөхцөлд бол олон арван жилийн төрийн бодлогын сулрал ард түмний өөрөө өөрсдийгөө тэтгэж амь зуух үндсэн дархлааг устгах чиглэл рүү очиход хүргэж мэдэхээр болжээ.

Ялангуяа сонгуулиас сонгуулийн хооронд хүмүүсийг бэлэнчлэх, халамжлуулах, хүлээх сэтгэлгээнд улам дасгадаг мөнгө төгхөн, бараа таваар тараадаг, тоглолт хөтөлбөрт, шоу цэнгээн зохион байгуулах гэх мэтчилэн буруу гажуудлыг дэвэргэх суртчилгааг ихээр зохион байгуулснаар ард түмний холыг харж хоёрыг тунгаах мэлмий сохорсонтой адил болж цайлган өрөвч сэтгэлээрээ их хоосон амлалт, ахиухан бэлэг сэлт өгсөнд нь саналаа өгөх байдал нэгэнт дасал болсон.

Тэгш бус байдлыг улам дэвэргэх энэхүү харьцангуй шалтгааны салхи шуурга аль хэдийн аймаг сум бүр дээр сэвэлзэн, хүмүүсийг хөдөлгөөнд оруулж, тэнгэр газрыг хуйрагнуулаад амжлаа. Иргэдийн 90 гаруй хувь нь ядуу болон ядуувтар ангилалд багтахаар туйлын дорой байдалтай атал төр нь ч намууд ч ухамсартай эрс шинэчлэлийн алхам болон хандлагын хувьсгал хийх ч сонирхолгүй ямар нэг хуудуутай аргаар өндөр сэнтийд түргэхэн залрах л хүсэлд автсаар дотор нь халуу шатацгаах болсон нь нэгэн эмгэнэл бөгөөд ядуурал, ямбархал хоёрын зай улам холдон бараа тасрахын цондон буюу.


Сэтгэгдэл

зочин [103.111.68.3] 2023-04-19 16:32:44

хараал идсэн дээдсүүд бүх монголын баялгийг идэж дуусгах юм байна даа

Зочин [192.82.72.41] 2023-04-18 09:33:43

1990 оноос өмнө залхуучууд бусдаар хоолоо бэлдүүлэгч ажлаа заалгагч нар олон байсан байсан . Уриа нь бүгд адил тэгш амьдарцгаая.( бүгд ядуу гэсэн үг) . ИХ ажил хийсэн ч БАГА ажил хийсэн ч мэргэжилгүй байсан ч АДИЛ ЦАЛИН авч , адил оочерын мах , сүү , гурилаар амьдарч байв.Төр засаг болох болохгүй ажилд хүчээр оруулдаг . Хөдөлмөрийн бүтээмж 00 байсан. Ямар сайндаа ДНБ 1000$ нэг хүнд ноогдож байв ( одоо 5000$) Тэр залхуучуудыг МАН буюу МАХН бойжуулж одоо хүртэл тэтгэмж халамжаар угжиж байгаа юм. Одоо сайхан ажиллавал сайхан амьдрах боломж байна.Бүр сэтгээд хувийн компани байгуулаад ажиллах ч боломж байгаа шүү.Хүүхдийн мөнгөнөөс бусад бүх халамжийг тодорхой хугацаанд өгөөд сургаад халамжаа болих хэрэгтэй шүү.Насаар нь халамжилна гэж байхгүй гэдгийг яс маханд нь мэдрүүлэх хэрэгтэй. ХНХЯ ны сайд асан Ариун заяагийн сургалтын хөтөлбөр зөв байсан даа.

хотын иргэн [202.131.245.69] 2023-04-18 08:55:23

төрд бизнес эрхлэгч нарыг квот тогтоож ажиллуулдаг болох хэрэгтэй. бизнесийн туршлага нь төрийн ажилд их хэрэгтэй гэдэг уриан доор баахан наймаа панз хийдэг хүмүүс ороод төсвөөс сайн хулгай хийж баяжлаа. тэд өөрийн хувийн аж ахуйн нэгжийн ажилчдынхаа цалинг багаар тогтоохын тулд төрийн албан хаагчдын цалинг 2009 оноос хойш илэрхий нэмэхгүй байна. Төрийн албан хаагчийн цалин өндөр бол хувийн хэвшил ч жишгээр нь нэмэгддэг. хувьд өндөр цалинтай ажилтан цөөн, тэд гэхдээ хөдөлмөрййн хуулиар биш боолын жишгээр цаг наргүй ажилладаг. яг тийм ажил хйидэг гааадын орнуудын цалин харин өндөр. иймд төрийн албан хаагчдын цалинг маш сайн нэмэх хэрэгтэй, үүнийг дагаад насаараа ажил хйисэн хүмүүсийн тэтгэвэрийг дүйцүүлэн шинээр нэмэгдүүлэн тогтоох боломжтой. ийм жирийн зүйлийг шийдэж чадахгүй төсөв муу хүндрэлтэй гэх шалтгаар өөрийн хувийн ААн-ийн ажилтны цалинг ч нэмэх сонирхолгүй. цалин нэмбэл барааны үнэ нэмэгдэнэ гэж айлгах жишээтэй. бүтээгдэхүүнйи өртөг нэмэгдсэн ч цалин бол түүний хэдхэн хувь юм

Зочин [103.57.93.62] 2023-04-17 22:11:24

tehdee zalhuuralgui ajil olj hii, arhi uuhaa boli, nom unsh yum sur. Mongotei bayachuud bvhen buruugui. Narantuul emeelt zahiin naad zahiin chenjuud saihan amidarj bgaa

Зочин [103.26.193.3] 2023-04-17 20:43:11

Ажил хий бас дахин ажил хий

Зочин [122.201.22.5] 2023-04-17 19:29:55

Үнэний хувь бий цалин голсон зүгээр байж цалин өндөр авах санаатай хүмүүс бий шүү.Гадаад гараад л их мөнгө унаад ирэх юм шиг санадаг ч бна.Энд ажил хийх чадваргүй хүн яах бол...

Зочин [90.188.242.126] 2023-04-17 14:36:12

Зөв асуудал хөнджээ. Тэгш бус байдлыг бууруулах төрийн бодлого зайлшгүй байх ёстой

zochin [192.82.82.202] 2023-04-17 14:06:49

ajil hiihgvi, halamjind, dulduidaad, archaagvidee yaduu amidarch bna.

Зочин [202.126.88.110] 2023-04-17 13:17:06

УБ хотод ажил олдохгүй гэж ёстой байхгүй шүү. Хоосон хонож байгаа гэж ярих мөртлөө сарын 1сая 400 мянган төгрөгийг чамлаж байна. Зүгээр л ажил хийх дургүй, цагт баригдахгүй энэ тэр гэсэн юм яриад л дэмий сэлгүүцэж байна ш дээ. Тэгэхэд Хятадууд 1мо-г ч голохгүй далд хийж байна. Үнэхээр арчаагүй залхуу нь дэндсэн ард түмэн юм даа.

zochin [203.91.115.251] 2023-04-17 12:59:14

yaduu yawaagiin buruugaa busdaas haidag bisdaanuud baihiimaa Ta nariin hohi

Зочин [188.162.254.35] 2023-04-17 09:51:16

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [202.9.46.210] 2023-04-17 13:48:11

Эсрэгээрээ доодох нь суудлаа олохгүй бол дээдэх нь гүйдлээ олохгүй

Зочин [103.126.107.248] 2023-04-17 09:43:31

novshiin MAN psdaa, odoo dahin songogdoh sanaatai huuliin hulgai hiij baina, 76 + 76 geh shig, gishuudiin toog nemehguigeer prop togtoltsoogoor sanalaa ogood MAN -iig zailuulah heregtei fuuck MAN fuuck Putler!

Зочин [202.9.47.33] 2023-04-18 04:28:00

Ягаан үнэ

Зочин [202.9.46.210] 2023-04-17 09:04:39

Ихэнх монголчууд амьдралдаа шантарч архичин болж амиа хорлож байна.

иргэг [66.181.161.30] 2023-04-17 08:31:05

энэ бол МАН гэх мафийн ауил

Зочин [202.9.46.210] 2023-04-17 08:29:34

Хараал идсэн доод улныхан юу ч үгүй гуйлгачин хэрнээ эрт хүнтэй гэрлэж олон хүүхэд гаргаад ядуурлыг ихэсгэж байна.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.