Б.Онон: ХААН Банкны IPO-д 30,001-ээс дээш хүн захиалга өгвөл 300,000 төгрөг хүртэлх захиалга нь бүрэн биелж, үлдсэн дүнд нь хувь тэнцүүлнэ

Aдмин / Эдийн засаг

ХААН Банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр 4-р сарын 19-ний өдрийг хүртэл өдөр бүр 09:00-19:00 цагийн хооронд явагдаж байна. ХААН Банк нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг, нэгж үнийг 959 төгрөгөөр нийтэд санал болгож байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй бүхий л үнэт цаасны компаниар дамжуулан иргэд захиалгаа өгөх боломжтой.

ХААН Банкны анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтыг хэрхэн хийх, хувь тэнцүүлэхтэй холбоотой мэдээллийг “БиДиСек ҮЦК” ХК-ийн Арилжаа эрхэлсэн захирал Б.Ононгоос тодрууллаа.

-Захиалгын явцын талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-2023 оны 4-р сарын 17-ны өдрийн өглөөний 11:00 цагийн байдлаар ХААН Банкны анхдагч зах зээлийн 16,163 захиалгаас 203.5 тэрбум төгрөгийн захиалга ирсэн. 111.01 хувийн захиалгын явцтай байна.

-Анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтыг хэрхэн хийх вэ?

-Андеррайтер болон үнэт цаас гаргагч ХААН Банкны зүгээс анхдагч зах зээлийн арилжаанд оролцох нийт хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй байх нөхцөлөөр хувьцааны хуваарилалт хийхээр Үнэт цаасны танилцуулгадаа тусгасан.

Анхдагч зах зээлд нийт 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгож байгаа. Үүнээс 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг бусад хөрөнгө оруулагчдад хуваарилна.

Андеррайтерийн зүгээс стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100 хувь биелүүлэх зарчмыг баримтлах бол олон нийтээс ирсэн захиалгын хувьд хөрөнгө оруулагчдын тооноос шалтгаалан суурь дүнгээр тодорхой хэмжээний мөнгөн дүнг бүрэн биелүүлж, үлдэх дүнд нь хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалт хийнэ. Өөрөөр хэлбэл, ХААН Банкны анхдагч арилжаанд нийт 30 мянга хүртэлх хүн захиалга өгвөл хөрөнгө оруулагч тус бүрийн үнийн дүнгийн 500,000 төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж, үлдэх дүнд хувь тэнцүүлнэ. Харин 30,001-ээс дээш хөрөнгө оруулагч захиалга өгвөл хүн тус бүрийн 300,000 төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлэн, үлдэх хувьд нь хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилахаар байгаа юм.

-Хувь тэнцүүлэх гэдгийг тодруулахгүй юу. Жишээ нь, сая төгрөгөөр анхдагч зах зээлд оролцож захиалга өгвөл хэдэн төгрөгийн захиалга нь биелнэ гэсэн үг вэ?

-Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжааны журамд заасны дагуу худалдан авах захиалгын тоо ширхэг нь санал болгосон үнэт цаасны тоо ширхгээс илүү гарсан тохиолдолд хувь тэнцүүлэх аргыг ашигладаг. Арилжихаар санал болгож буй нийт үнэт цаасны тоо, худалдан авах захиалгад багтсан нийт үнэт цаасны тооны харьцаагаар хувь тэнцэх коэффциент гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, анхдагч зах зээлийн арилжаа дуусаад Монголын хөрөнгийн биржээс олон нийтээс захиалга өгсөн хөрөнгө оруулагч бүрийн биелэгдэх хувийг тогтоож өгдөг гэсэн үг.

Та нэг сая төгрөгөөр захиалга өгсөн гэж бодъё. ХААН Банкны арилжаанд 29,800 хүн захиалга өгсөн тохиолдолд суурь дүнгээр биелэх нөхцөлийн дагуу 500,000 төгрөгийн захиалгыг бүрэн биелүүлнэ. Үлдэгдэл 500,000 төгрөгийн хувьд миний түрүүн хэлсэнчэн Монголын хөрөнгийн бирж дээр хуваарилалтын төлөвлөгөө гаргаад, хувь тэнцэх коэффциент тодорхой болсны дараа хэдэн хувь нь биелэхийг мэдэх боломжтой.

-Анхдагч зах зээлийн арилжаанаас хоцорсон тохиолдолд яах вэ?

-4-р сарын 19-ний 19.00 цагт ХААН Банкны анхдагч зах зээлийн арилжаа дуусна. Тиймээс хоцорсон хүмүүс хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломжтой. Анхдагч зах зээлийн арилжаа дуусаад Монголын хөрөнгийн бирж дээр хуваарилалт хийгдэж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авах хүртэл тодорхой хугацаа орно. Үүний дараа хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлнэ. ХААН Банкны хувьцааг худалдан авсан хүмүүс хоорондоо хувьцаагаа арилжаалах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр анхдагч зах зээлийн арилжаанд орж амжаагүй хүмүүс Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар дамжуулаад үнэт цаасны компанидааа захиалгаа өгөөд ХААН Банкны хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаагаар өдөр бүрийн арилжааны цагаар худалдан авч болно.

-Харилцагчдын захиалсан хувьцааны дүн хэд нь биелээд, хэд нь буцаагдахыг тухайн хүн яаж мэдэх вэ? Мессеж, мэйлээр мэдэгдэх юм уу?

-Тухайн хүний захиалгын биелэлтийн талаарх мэдээллийг анхдагч зах зээлийн арилжаа дууссанаас хойш хуваарилалт, нийлүүлэлт хийгдэж үнэт цаасны дансанд нь хувьцаа нь байрших үед харилцдаг, захиалга өгсөн үнэт цаасны компаниас нь холбогдож мэдээлэл хүргэнэ.

-Танай компаниар дамжуулж захиалга өгөхөд юу анхаарах хэрэгтэй вэ? Түгээмэл ирж байгаа ямар асуултууд байна вэ?

-Үнэт цаасны данс нээлгэхэд ажлын нэг хоног болдог. Тэгэхээр та 4-р сарын 19-нд ирээд дансаа нээлгэж арилжаанд оръё гэвэл хоцорсон байх магадлалтай. Тэгэхээр юуны өмнө та үнэт цаасны данстай эсэхээ шалгаад байхгүй бол 4-р сарын 19-ний өдрөөс өмнө нээлгэх ёстой. Хэрэв үнэт цаасны данстай бол өөрийн харьцдаг брокероороо эртхэн захиалгаа өгөөд анхдагч зах зээлийн арилжаанд оролцож болно.

Ipo.khanbank.com-оор захиалга өгч байгаа харилцагчдын хувьд ХААН Банкны интернэт банкны эрхтэй байх шаардлагатай. Банкны гүйлгээгээр захиалгын төлбөр тооцоогоо гүйцэтгэж байгаа тохиолдолд зааврын дагуу гүйлгээний утгаа бүрэн гүйцэд оруулах ёстой.

Манай БиДиСек ҮЦК-ийн онлайн систем болох Stock.mn – оор захиалга өгч байгаа тохиолдолд заавар видеоны дагуу мэдээллээ бүрэн бөглөн хүсэлтээ явуулах шаардлагатай. Мөн манай БиДиСек ҮЦК-ийн салбаруудад хандан өөрийн биеэр захиалга өгөх боломжтой. ХААН Банкны анхдагч зах зээлийн арилжааны үеэр бид өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна.

Анхдагч зах зээлийн арилжаа 4-р сарын 19-ний 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Амжиж захиалгаа өгөөрэй.


Сэтгэгдэл

Isiah [154.84.132.100] 2023-04-20 11:28:44

auo สล็อต อีกขั้นของการเล่นเกมคาสิโนออนไลน์ด้วยระบบการเล่นที่มีความนำสมัย เร็ว มีความปลอดภัยรวมทั้งความมั่นคงยั่งยืนที่สูง SLOTPLAY138 เปิดให้บริการสล็อตออนไลน์เว็บตรง ที่มีระบบการฝากถอนออโต้ที่นักเสี่ยงดวงไม่มีความจำเป็นที่จะต้องส่งสลิปให้Admin ฝากถอนได้รวดเร็วทันใจใช้เวลาแค่เพียง 5 วินาทีเพียงแค่นั้น ทำรายการได้ตลอดทั้งวันทั้งคืน ไม่จำกัดปริมาณครั้งสำหรับการฝากถอน ด้วยการประมวลผลโดย Ai ทำให้การฝากถอนของสล็อตเว็บตรงออโต้จะไม่กำเนิดจุดบกพร่องแม้แต่ครั้งเดียว ปัญหาชนิดโอนเงินไม่ตรงบัญชี, โอนเงินผิดจำนวน, เงินไม่เข้า จะไม่มีอีกต่อไป เว็บ slot auto เปิดช่องทางการฝากถอนให้สมาชิกได้ทำธุรกรรมทางด้านการเงินนานาประการวิถีทาง เป็นต้นว่า แบงค์ออนไลน์, ธนาคารภายในประเทศ, บัตรเครดิต/เดบิต, โมบายแบงค์กิ้ง แล้วก็คลิปโตเคอเรนซี เพื่อรองรับนักลงทุนที่มีบัญชีสำหรับเพื่อการทำธุรกรรมที่แตกต่างกัน อีกทั้งสำหรับคนที่ไม่มีบัญชีธนาคารนั้นก็สามารถร่วมสนุกสนานกับ สล็อตฝากถอนออโต้ ทางพวกเรารองรับการฝากถอนผ่านบัญชีทรูวอเลท (True Money Wallet) ซึ่งสามารถทำรายการฝากถอนไม่มีอย่างต่ำได้เช่นเดียวกัน เริ่มต้นแค่เพียง 1 บาทเพียงเท่านั้น สำหรับคนไหนที่อยากเล่นเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์กับสล็อต autoที่มีระบบการฝากถอนออโต้ จะต้องเข้ามาเล่นที่นี่เพียงแค่นั้น ยืนยันว่ามีความปลอดภัย ซื่อสัตย์สุจริต มั่นคงไม่มีการปิดหนี้อย่างแน่นอน สล็อตฝากออโต้ ได้สะสมค่ายสล็อตเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์มาให้สมาชิกได้เล่นมากกว่า 31 ค่ายเกมส์ รวมเกมสล็อตเว็บตรงที่มีให้เลือกเล่นมากกว่า 1,000 เกมส์อย่างยิ่งจริงๆ สมาชิกทุกคนสามารถเลือกเล่นได้ตามใจชอบ ทางพวกเราไม่มีการกำหนดอย่างต่ำสำหรับในการเล่น สามารถเลือกว่าพนันเบทได้ดังที่ปรารถนา เริ่มต้นได้ตั้งแต่หลักหน่วยไปจนกระทั่งหลักหมื่นอย่างยิ่งจริงๆ ยิ่งเสี่ยงมากมายเงินรางวัลยิ่งสูงตามไปด้วย สำหรับเว็บสล็อตออโต้ได้เปิดให้บริการทุกท่านทุกวี่วัน ไม่มีทางหยุด สามารถเล่นได้ตลอด 24 ชั่วโมง เกมสล็อตออนไลน์ของเรานั้นสามารถเล่นได้ทั้งคอมพิวเตอร์แล้วก็โทรศัทพ์โทรศัพท์เคลื่อนที่ รองรับทั้งแพลตฟอร์ม IOS รวมทั้ง Android ซึ่งไม่ว่าคุณจะอยู่ที่ใดของโลกนี้ก็สามารถเล่นเกมสล็อตเว็บไซต์ตรงได้ รวมทั้งด้วยความพิเศษของ auto walet ที่ได้ปรับปรุงมาอย่างดีเยี่ยมทำให้ผู้เล่นไม่จำเป็นที่ต้องดาวน์โหลดแอพ สามารถเล่นเว็บสล็อตเว็บตรงได้หน้าเว็บไซต์หรือบราวร์เซอร์ได้เลย สำหรับผู้เล่นที่ยังไม่แน่ใจสำหรับในการลงทุนสามารถทดสอบเล่นสล็อตได้ฟรี ทางเรามีระบบระเบียบการทดลองเล่นสล็อตให้ทุกท่าน ทดลองเล่นได้โดยไม่ต้องลงทะเบียน ทางเรามีเครดิตฟรีให้แก่ท่านเอาไปเล่นฟรีๆแบบไม่จำกัด สิทธิพิเศษวันนี้สำหรับคนที่ยังไม่ได้เป็นพวกกับทาง สล็อตออโต้ วอเลทสามารถรับโบนัสเครดิตฟรี 100% ได้แค่เพียงสมัครเป็นสมาชิกใหม่เข้ามาเล่นกับพวกเราเพียงแค่นั้น รีบสมัครได้เลยวันนี้ สล็อตออโต้วอเลท

ЗОЧИН [202.126.90.120] 2023-04-18 19:23:24

аНОД БАГК ЯАЛАА бАС ОЛОН БАНК ХУВЬЦАА ГАРГААД Л ДАМПУУРАА БИЗДЭЭ НӨГӨӨ ТАЛААР ХУВЬЦААГ НЬ ХУДАЛДАЖ АВАХ МӨНГӨТЭЙ ХҮН МОНГОЛД ХЭД БАЙГАА ВЭ АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛОХОО БОЛИОРОЙ ХААН БАНК МИНЬ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.