УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа эзэлж байна

Aдмин / Нүүр

УБТЗ дөрөвдүгээр сарын нэгнээс хойш Замын-Үүд-Эрээн хилийн гарцаар найман удаа 15, нэг удаа 14, нэг удаа 16 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сар гарснаас хойш хилийн хэлэлцээрээр тохирсны дагуу хоногт тогтмол 15 галт тэрэг хүлээлгэн өгч байгаа юм. Хоногт хүлээлгэн өгч буй галт тэргийг ачааны бүтцээр нь задалбал, транзит чингэлэг 5, экспортын нүүрс 4, төмрийн хүдэр 3, экспортын чингэлэг 1, экспортын бусад ачаа 1, транзит бусад ачаатай 1 галт тэрэг байна. Эдгээр галт тэрэгний ачааны бүтцийг Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага буюу ОСЖД-ийн гишүүн төмөр замуудын хурлаар шийдвэрлэдэг.

Тус хурлын шийдвэрээр 2023 онд Монголоос Хятад руу 11.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.4 сая тонн, Монголоос Орос руу 300 мянган тонн, Оросоос Монгол руу 2.5 сая тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3.5 сая тонн, Хятадаас Орос руу 1.5 сая тонн буюу нийт 21 сая тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш төмөр замуудтай тохиролцсон.

Энэ нь, өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай юм. Эхний гурван сарын дараах байдлаар УБТЗ 8.1 сая тонн ачаа тээвэрлэв. Үүний 13.8 хувийг транзит ачаа эзэлсэн.

Нийт транзит ачааны 34 хувь нь БНХАУ-аас ОХУ руу, 65.9 хувь нь ОХУ-аас БНХАУ руу чиглэлтэй байна. Тэр дундаа ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа тээврийн хэмжээ УБТЗ-ын нийт тээсэн ачааны 9.1 хувийг эзэлжээ.

Эх сурвалж: "УБТЗ"ХНН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.